НҮБ: ДОХ-ын улмаас нас барах тохиолдол 33 хувь буурчээ 
2019-07-17


Өнгөрсөн онд дэлхий даяар ДОХ-ын улмаас 770 мянган хүн нас барсан нь 2010 онтой харьцуулахад 33 хувиар багассан үзүүлэлт гэж НҮБ-ын ХДХВ, ДОХ-ын асуудал хариуцсан нэгдсэн хөтөлбөрийн илтгэлд дурджээ. 


Африкийн дорнод болон өмнөд хэсгүүдэд хүн амын дунд дээрх өвчнөөр өвдсөн хүмүүст үзүүлэх эмчилгээний хүртээмж нэмэгдсэн тул нас баралтын хувь буурсан гэж мэргэжилтнүүд онцолсон байна. 


Гэвч Дорнод Европ болон  Төв Азид ДОХ-оос болж нас барах тохиолдол 2010 оноос хойш таван хувиар, Ойрхи Дорнод болон Хойд Африкт есөн хувиар нэмэгджээ. Өнгөрсөн онд 1,7 сая хүн  “ХДХВ халдвар” гэж оношлогдсон нь 2010 оны үзүүлэлтээс 16 хувиар бага байгаа бол Өмнөд Африкт өвчний шинэ халдварын тохиолдол хоёр дахин буурсан байна. 


Харин Дорнод Африк болон Төв Азид сөрөг чиг хандлага ажиглагдаж байгаа бөгөөд эдгээр бүс нутгуудад дээрх халдвар авсан хүмүүсийн тоо 29 хувиар нэмэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин