Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв 

img

Хүмүүс аажмаар мулгуу болж байгаа талаар Норвегийн эрдэмтэд мэдээлсэн бөгөөд тэдний судалгаа шинжлэх ухааны хэд хэдэн хэвлэлүүдэд нийтлэгдсэн талаар mk.ru  мэдээллээ.


Тэд судалгаандаа 1979-2009 оны хооронд армид алба хаасан норвегчуудыг хамруулан тэднээс оюун ухааны тест авсан байна. Нийтдээ 730 мянга гаруй тест цугласан бөгөөд нийт дүнг харахад ердөө нэг үеийн дараа л хүмүүсийн оюун ухааны түвшин 7 пунктээр буурсан гэдэг нь тодорхой болжээ. 


Гэхдээ тэдний энэ бодолтой санаа нийлэхгүй байгаа шинжээчид ч цөөнгүй байна. Цөөн хүмүүсээс түүврийн аргаар судалгаа хийн дүгнэлт гаргаад түүнийгээ бүх дэлхийн хүн амд “нялзаах” нь зохимжгүй гэж эсэргүүцэгчид үзэж байгаа юм. 


Хэдий эсэргүүцэж байгаа хүн олон ч оюун ухааны түвшин нийтээрээ буурч байгаа тухай үзэл санаа шинэлэг зүйл биш юм. Соёл иргэншил шинэ мэдлэгүүдийг хуримтлуулсан хэвээр байгаа ч бүх хүнд энэ нь хамааралгүй гэж үзэх эрдэмтэд олон.

 
Орчин үеийн хүмүүс оюун ухааны үзүүлэлтээрээ кроманьон хүмүүсийг ч гүйцэхгүй гэсэн үзэл шинжлэх ухааны хүрээнд байдаг аж. Учир нь XXI зуунд хүмүүс өдөр тутам амьд үлдэхийн төлөө тэмцэх шаардлагагүй болсон нь байгалийн шалгарал дахь хувьслын үүргийг эрс сулруулсан гэж эрдэмтэд үздэг байна. 


Түүнчлэн бүх нийтээр компьютер хэрэглэх болсон нь багагүй сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг Норвегийн эрдэмтэд төдийгүй бусад орны эрдэмтэд ч онцолдог юм. 


Тэдний ийн дүгнэх болсон олон шалтгаан бий. Тухайлбал Британийн судлаачид 19 дүгээр зууны Викторианы эриний хүмүүсийн боловсролын түвшинтэй өнөөгийн байдлыг харьцуулан судлахад тухайн үед хүмүүс илүү хөгжингүй, бүтээлч байсан гэдэг нь тогтоогджээ. 


Өөр нэгэн судалгаагаар, 10 жил тутамд хүн төрөлхтний IQ үзүүлэлт 1.23 оноогоор буурсан гэдэг нь тогтоогдсон байна. Ингээд 150 жилийн дотор нийтдээ 14 оноогоор буурсан бөгөөд энэ байдал үргэлжилвэл хүмүүс шимпанзегийн түвшинд очно гэж эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ахмад настан:
үнэнийг өгүүлжээ,сүүлийн гучаад жилд идэвхгүй шоучин хүмүүсийг зохион байгуулалттайгаар бэдтгэж ирсэн нь римтлах "жанжин" чиг шугамтай болохнууц биш, одоо монголд материал баялагийг бүтээдэг, бүтээснийг хүндэлдэг, хаыйрладаг, баяжуулдаг хойч үе бэлтгэх хэрэгтэй байна үүнд манай боловсролын салбарыг чиглүүлэх, ба
2019-07-22
NYMAA:
UNEN baihoo bi l law ulam uhaan muutai bolood baigaagaa mederdeg
2019-07-19
Зочин:
Улс төрч нэртэй бузар юмнуудын тархи угаалтаар манай улсын олонхи нь мулгуу тэнэг болсоон сонгуульд сонголтоо хийснийг нь хар даа ичиж үхмээр юм л хийгээд бгаа шдээ
2019-07-19
zochin:
bush um belen bolk baigaa uchraas khumuus setgehee bolij baan,bas khudulguunii dutagdald orsnoos tarkhi ukhej bna
2019-07-19
zochin:
Eedee unen bolood baina shuu
2019-07-19
zochin:
Eedee unen bolood baina shuu
2019-07-19
Зочин:
Нээрээ энэ үнэн байхаа,Дээд сургууль төгссөн хүүхдүүд арай л юмнууд ирж байгаа шүү,
2019-07-19
Teneg:
Bitgii tsumiig ni hamaaruul mongol shig uher humuus haan ch baihgui amia bodson eh ornoo tumulj uhaad unen tuluu tsemtsej chadahgui buh davharga buh tivshindee heel hahuuld idegdsen mongol hugjihed dahiad.50 jil
2019-07-18
Unen unen, mongolchuudin tarhi oyunlag bish materiallag, ungun helberluu iheer shljsen. Yag l neg geriin gangan tavilganaas hetreheergui bolson humuus bna, neg l hiimel.
2019-07-18
GANGSTA:
Neeree P.I.Z.D.A humuus ulam mulguu teneg bolood bgaa shuu, bavaltsahaas oor zuils bodohoo baisan haha P.I.Z.D.A.....
2019-07-18
Зочин:
Монголчуудын жишээн дээр ярьвал энэ нь бодитой дүгнэлт болно. Амьдралын төлөө тэмцэхээ больсон. Гэтэл биологийн хэрэгцээ хэвийн хангагдсаар байгаа учир үр удам эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Амьдралын хэрэгцээ мөн өссөнөөр хүмүүс гачигдлыг илүү ихээр мэдэрч сэтгэл ханамжгүй, догшин араатанлаг байдал нэмэгдсэн. Ухамсартай үйлдэл, тэмүүлэл багасч байгаа учраас нийгэмд үр бүтээмж маш буурч, эсрэгээрээ гэмт хэрэг, аваар осол% хүчирхийлэл өсөх хандлагатай байна. Боловсролын тогтолцоо тэр чигээрээ копи пасьт болсон учраас академик боловсролтой хүмүүст найдах найдвар эрс багассан. Тэр хэмжээгээрээ нийгмийн менежмент боловсорсон, оюунлаг хүмүүсээс авилгач, ямар ч мэдлэггүй, люмпен давхаргад шилжсэн. Нэгэнт байгаа нөхцөл нь ийм учраас төрийн ямар ч шийдвэр, төсөл, нийгмийн ажлууд эцэстээ дампуурч дуусах хандлага дэндүү түгээмэл болжээ. Монголчууд дасан зохицох онцгой чадвартай. Гэвч энэ чадвар нь илүү хялбарчлагдсан орчин үеийн нийгэмд өөрсдийгөө хөнөөх зэвсэг болон хувирч байна. Өмнө нь хөдөлмөрч, шургуу байдлаар илэрч байсан дасан зохицох чадвар нь одоо бүхнийг аргалах, луйвардах мэх болтлоо төгөлдөржжээ. Ийм чанар нь давамгайлсан нийгэмд дампуурлаас өөр гарц харагдахгүй байна. Биднийг одоо бүр их сүйрэл рүү дөтлөхөөс өмнө дампуурал л аврах болоод байна. Дампуурч байж бид орших эс оршихоо дэнсэлнэ.
2019-07-18
ахмад настан:
үнэнийг өгүүлжээ,сүүлийн гучаад жилд идэвхгүй шоучин хүмүүсийг зохион байгуулалттайгаар бэдтгэж ирсэн нь римтлах "жанжин" чиг шугамтай болохнууц биш, одоо монголд материал баялагийг бүтээдэг, бүтээснийг хүндэлдэг, хаыйрладаг, баяжуулдаг хойч үе бэлтгэх хэрэгтэй байна үүнд манай боловсролын салбарыг чиглүүлэх, ба
Unen unen, mongolchuudin tarhi oyunlag bish materiallag, ungun helberluu iheer shljsen. Yag l neg geriin gangan tavilganaas hetreheergui bolson humuus bna, neg l hiimel.
MULGUU GEJ LAM SHASHIN YARIJ SHAADAG HUMUUSIIG HELDEG YUM
2019-07-18
арчаагүй юмнууд ойроос гэрлэдэг хаяанаасаа.хол явж чадахгүй даваа давах чадваргүй ингээд цус ойртоод байгаа
2019-07-18
Монгол хүн:
Цус ойртолт гол нөлөө үзүүлж байж магадгүй. Цус ойртоход сэтгэн бодох чадвар буурна, амиа хичээгч болно... Дээр үед монголчууд тусч, сайхан сэтгэлтэй байсан гэдэг!
2019-07-18
зочин:
залуучууд ном уншихаа больсон энэ л мулгуу болгож байгаа, сэтгэн бодох чадвар байхгүй
2019-07-18
irgen:
eroosoo hymyys mash bydyyleg teneg bolj baigaa ni haragdaad baidag surguuli soeltoi gedd baigaa ni ch ih bydyyleg bolson ene chin mulguu baigaagiin shinj…ynen ynen
2019-07-18
үнэн байхөө. хэрэглэж байгаа ухаантай утаснаасаа дор малнууд их байна
2019-07-18
энэ угаасаа яг үнэн , эргэн тойрны хүмүүс улам бүр мулгуу болсоор л байна бидний багад хүмүүс их оюунлаг бүтээлч хүнлэг сайхан сэтгэлтэй байсан
2019-07-18