Ирак: Курдистанд Туркийн гурван дипломат амиа алджээ
2019-07-18

Иракийн Курдистаны нийслэл Эрбилд халдлага гарсны улмаас Туркийн гурван дипломат амиа алдсан талаар Sky News Arabia суваг мэдээллээ.


Эх сурвалжийн мэдээлснээр Туркийн Ерөнхий консулын орлогч нарын гурван дипломат нэгэн зоогийн газар хооллох үед зэвсэглэсэн хоёр этгээд гал нээсэн байна. 


Аюулгүй байдлын албаныхан хэргийн газар үзлэг хийн, халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. 


Энэ мэдээлэл гарсны дараа Туркийн Гадаад хэргийн яам Ирак дахь Ерөнхий консулын ажилтнууд аамиа алдсныг батласан байна. 


“Иракийн Эрбилд зэвсэгт халдлага гарсны улмаас манай Ерөнхий консулын газрын ажилтан амиа алдсан” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. 


Түүнчлэн “халдлага үйлдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлэхийн тулд Анкара Иракийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгаа” талаар онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иракийн Курдистаны нийслэл гэж юу ч бичээд байгаа юм.Курдистан гэж улс байхгүй
2019-07-18