Гишүүд Ерөнхийлөгчийн төслийг иргэдэд танилцуулна
2019-07-18

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдсан. Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тус бүлгээс дээрх төслийг судлах шаардлагатайгаас гадна төслийн талаар ард иргэдээс асууж санал авах нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн байна. 

 

Энэ дагуу УИХ-ын гишүүд 14 хоног буюу ирэх сарын 5-ныг хүртэл тойрогтоо ажиллаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулж, улмаар иргэдээс ирүүлсэн хамгийн их саналыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгах аж. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин