Ерөнхийлөгч Х.Баттулга Зөвшилцлийн ажлын хэсгийг ахална
2019-07-18

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга ахлахаар боллоо. Уг асуудлын талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна. Мөн ажлын хэсгийн орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт ажиллах бөгөөд бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн Ц.Нямдорж, АН-ын дарга С.Эрдэнэ нарын багтжээ. 

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгах, тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

 

Тогтоолын төсөлтэй холбоглуулан гишүүн Д.Хаянхярваа  өмнө нь ийм жишиг байсан эсэхийг тодруулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны С.Бямбацогт:

 

-Ийм жишиг байсан. Тухайлахад, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд анхны Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ахалж байсан байдаг. Иймээс зөвшилцлийг хангах, аль болохоор нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх үүднээс Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулах нь зөв гэж үзэж байна.  Энэ саналыг Ерөнхийлөгч зарчмын хувьд зөвшөөрсөн гэлээ. 

 

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар боллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-18