АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ 
2019-07-19

 

АНУ-ын сенат дахь ардчилсан намынхны тэргүүн Чак Шумер Холбооны мөрдөх товчоо болон Холбооны худалдааны комиссын удирдлагуудад хандан Оросын FaceApp апликейшн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй тул зохих арга хэмжээ авахыг хүсэн захидал илгээсэн байна. 


Тэрбээр энэ захидлаа Твиттер хуудсандаа байршуулжээ. 


Дээрх аппликейшн ашиглах үед хэрэглэгчийн  гэрэл зургууд болон мэдээлэлд нь бүрэн нэвтэрдэг тул хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зургуудыг ашиглах магадлалтай гэж сенатч үзсэн байна. 


FaceApp аппликейшнийг Оросын Яндекс болон  Wireless Lab  компаний СЕО-оор ажиллаж байсан Ярослав Гончаров боловсруулсан. Аппликейшн нь нейро сүлжээний үндсэн дээр ажилладаг бөгөөд энэ сүлжээ нь хүний мэдрэлийн системийн тоон хувилбар юм. Зургаа оруулснаар ирээдүйд нүүр царай нь хэрхэн өөрчлөгдөхийг харуулдаг энэ аппликейшн анх 2017 онд  App Store болон Google Play-д байршиж байв.

 

Тухайн үед энэ аппликейшн хүний нүүрний хувирал, хүйс, үс засалт болон үсний өнгийг өөрчилдөг байсан бол саяхнаас хүний хөгширсөн царайг харуулдаг нэмэлт функц оруулжээ. 


Энэхүү өөрчлөлт нэмэгдсний дараа хэрэглэгчдийн дунд энэ аппликейшн ихээхэн дэлгэрч, одоо хамгийн эрэлттэй аппликейшнүүдийн шилдэг 10-т багтах болсон байна. 

 

Г.Бямбасүрэн 
 

Shuud.mn
Сонин хачин
мн:
Америк байхгүй байсан бол дэлхий ертөнц өнөөдөр амар амгалан байхсан.Бусдыг хардах өвчин тусчихсан, дэлхий цагдаа гэж өөрсдийгөө төсөөлдөг галзуунууд гэдэг нь үнэн.
2019-07-23
мн:
Америк байхгүй байсан бол дэлхий ертөнц өнөөдөр амар амгалан байхсан.Бусдыг хардах өвчин тусчихсан, дэлхий цагдаа гэж өөрсдийгөө төсөөлдөг галзуунууд гэдэг нь үнэн.
2019-07-23
жек:
Америк байхгүй бол дэлхийн зэрлэгүүд хоорондоо алалцаад дуусан ш дээ
2019-07-21
Америк гэдэг чинь бусдыг хардах дон тусчихсан галзуунууд юм бишүү.
2019-07-20
Apple iPhone XS MAX/Samsung Galaxy S10+/Huawei P30 Pro/Huawei Matebook X Pro:
Apple iPhone XS MAX 512GB $850 USD, iPhone XS $800 USD, iPhone X $600 USD, Samsung Galaxy S10+ $700 USD, Google Pixel 3 XL $550 USD, Huawei P30 Pro $600 USD, Huawei Matebook X Pro, Razer Blade Pro Laptop $950 USD, DJI Osmo Pocket Handheld $250 USD {Brand New & 100% Original} Skype Chat: mobiletradeaccess Whats-App: +447452057396 LINE CHAT: mobiletradeaccess
2019-07-20
amerikuud hardah obchin ni gazar abaad l oorsdoogoo delhiin tsagdaa gej bodood l..
2019-07-19