Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг
7-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх тухай төслийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт  төслийг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Хэлэлцүүлэг явуулах гэж тогтоол тусгажээ. Тэгвэл наймдугаар сарын 09-нийг хүртэл хэлэлцүүлэг өрнүүлж ажих уу. Энэ хэлэлцүүлэг хүмүүсийн амралтын үеэр явж байна. Ерөнхийлөгчийн саналаар явуулна гэдэг нь зөвшилцөх хугацаа гэж ойлгож байна. Ард иргэд амарчихсан үед хэн биднийг тоож сонсох вэ? Хоёр төслийг нэгтгэсэн үед ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглох журмын заалттай. Хоёр хуулийн төслийг зэрэгцүүлж хэлэлцүүлж болохгүй учир ажлын хэсгүүд ажиллах шаардлагатай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх үе шат ил тод байх, ард түмний оролцоог хангах заалттай. Тийм учраас дээрх зарчмуудыг баримтлах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулах асуудал энэ удаад болохгүй юм байна гэж ойлголоо. Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон хуулий төслийг ажлын хэсэг дээр хэлэлцэх юм байна. Нийгмийн хүрээний зөвшилцөлд хүрэх асуудалд Ерөнхийлөгчийн саналыг авч, улс төрийн намуудын оролцоог хангаж байгаа нь сайн зүйл. Наймдугаар сарын 09-нийг хүртэл зөвшилцөөд, иргэдэд танилцуулах ажлаас наймдугаар сарын сүүлчээр явуулах нь гэж ойлгож байна. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлэгт бэлтгэх гэж хоёр агуулгатай байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд иргэд, олон нийт, улс төрийн намын оролцоог хангана гэж заасан.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Үндсэн хуулийн зөвшилцлийн асуудлаар намууд чимээгүй байна. Парламентын сөрөг хүчний санал аваагүй байгаа. Парламент хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотой, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой заалт оруулдаг түүх байхгүй. Өнөөдөр Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдаа хэзээ ч унагаахгүй байх заалт оруулж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг. Өөрсдийн гэмт хэргээ баллах, нуун далдлах нөхцөл рүү орох нь. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Зөвшилцөх шаардлага байгаа тул Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг наймдугаар сарын 09-ныг хүртэл хойшлуулах санал оруулж байгаа. Аливаа асуудлыг мушгиж, гуйвуулж битгий яриач гэлээ. 

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох төслийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар уг санал дэмжигдэж, Тогтоолын төслийг батлав. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг наймдугаар сарын 09-ний өдрийг дуустал тогтоолоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
90оноос хойш монголын төрд үл бүтэх хүмүүс сандайлчихсан юм чинь үндсэн хууль ч цэвэр байж чадахгүй л болов уу даа монголын төрөөс тэр үл бүтэх хүмүүс холдсон цагт л бүх зүйл цэвэршинэ тунгалагшина байх тэр болтол газар шороо хүн ард хэцүү л байх цэвэршихээргүй оройтсон монгол монгол биш болсон байх вий л гэж
2019-07-19
Зочин:
АН-хан зөв зүйтэй асуудал дээр улс орныхоо эрх ашгийг бодож байгаач ээ. Сөрөг хүчин гэхлээр л бүх зүйлийг мушгиж, гутааж байх ёстой биш. Нэг л сүрхий ард түмний баатар болох гэдгээ болимоор юм.
2019-07-19
Төрийн эргэлт,????
2019-07-18
rkl:
яг үнэндээ гэвэл энэ пүрэвдорж өөрөө гэмт хэрэгтэн биз дээ. иргэний бүртгэлийн газрын дарга байхдаа баахан мөнгө цусалсан гээ биз дээ. хүзүүгүй лалрын бөгсийг долоогч чи муу мал өөрөө шоронд суухаа л мэдэж байгаарай
2019-07-18
Лхаманш:
Тийм үү? Тэгвэл "Хулгайч л хулгайчийг бариарай" гэж бусдаас чанга хашшгирдаг гэдэг л болж дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс айх ямар нэг нийнтэг энэ хүнд байгаа гэсэн үг. Угаасаа манай АН лотор хулгай хийгээгүй нэр цэвэр хүн ховор. Бүгд нэг бол хулгайч, нэг бол луйварчин. Алуурчин ч байгаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард нийтээс асууж шийдсэн нь дээр. Тэрнээс биш хэн дуртай нь өөрчилнөө гээд өөрчилж болохгүй
2019-07-18
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-18
НЭГ Л БИШ ЭЭ:
Нэг л биш болоод байна ҮХ-ийн төсөл ??????????????
2019-07-18