Түрээсийн орон сууцны бүртгэлийн талаар НОСК-иас мэдээлэл хийнэ
7-19

09:00 цагт: Монгол Солонгосын хүүхдийн мэс засалчдын анхдугаар симпозиум Рамада зочид буудлын 4 давхарт болно. Утас 9910-5130, 9901-0706



11:00 цагт: “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл 7-р сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас мэдээлэл хийнэ. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Холбогдох утас: 70006953, 88104671

 

11:00 цагт: Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс үүсгэн байгууллагдсаны 5 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулна. Хаяг: СХД-ийн нутаг Цамбагарав төвийн хойно буюу 11-р байрны урд талд Утас: 96686335 
 

11:00 цагт:  Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн цуглуулгаар "Нандин өв" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Нээлтийн ёслол Монголын Үндэсний музейд болно. Холбогдох утас: 70110913, 90909617



12:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд  "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа" сэдвээр "Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс мэдээлэл хийнэ. Утас 90092517



14:00 цагт: Мэдээлэл харилцаа холбооны салбарын 98 жилийн ойн баярын хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Утас  89114787

Shuud.mn
Сонин хачин