Хөвсгөл аймагт осол гарч нэг хүний амь нас хохирчээ
7-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймагт хоёр автомашин мөргөлдөж 29 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал 2019.07.14-ний өдрийн 17.57 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 20км-т/ амины Honda Cross road маркийн  автомашины жолооч Х нь Toyota Prius О жолоочтой автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 29 настай, эмэгтэй Х нас барсан байна.

 

Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин