НОСК: Түрээсийн орон сууцанд КВОТ олгохгүй

img

"Буянт-Ухаа II" хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Энэ дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 22 буюу ирэх даваа гаригаас эхлэн бүртгэнэ. Уг ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци хийх бөгөөд бүртгэл наймдугаар сарын 05 хүртэл үргэлжилнэ. Бүртгэл nosk.ub.gov.mn цахим хаягаар явагдана.

 

Гэрэл зургийг  MPA.MN

 

Бүртгэлийн дараа орон сууцны сонгон шалгаруулах комисс, орон сууцны зөвлөл хамтран хуралдаж, түрээслэгчдийг сонгож шийдвэрлэх юм байна.

 

"Буянт-Ухаа II" хорооллын 972 орон сууцны

 

  • 30 хувийг энгийн түрээслэгчдэд

  • 30 хувийг таван жилийн хугацаатай түрээслээд өмчлөх иргэдэд

  • 40 хувийг газар чөлөөлсөн иргэдэд олгоно.

 

Өрөөний сонголт:

 

  • 68.59 мкв 3 өрөө

  • 39.30 мкв 2 өрөө

  • 49.23 мкв 2 өрөө

 

Хэн хамрагдах вэ?

 

  • Ахмад настан

  • Төрийн албан хаагч

  • Залуу гэр бүл

  • Өрх толгойлсон эцэг эх

  • Хувийн байгууллагад ажиллагсад

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

  • Гачигдалтай иргэн 

  • Ажил олгогч

 

-Цахим бүртгэл хэр баталгаатай вэ? Олон хүн хандахаар гацах, тэр дунд асуудал үүсэх үү?

 

-Хандалт өндөр байх учраас 14 хоногийн урт хугацаа тавьсан. Амралтын өдрүүдэд ч ажиллана.

 

-Багш, төрийн албан хаагчдад квот олгох уу?

 

-Квот өгөхгүй. Аль нэг мэргэжил, ямар нэг байгууллагад давуу эрх олгохгүй. 100 хувь бүртгэлээр явагдана.

 

-Орон сууц авах хүсэлтээ нийслэлд гаргасан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд яах вэ?

 

Одоогоор 5000 гаруй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууц авах хүсэлтээ нийслэлд бичгээр илэрхийлсэн байна. Тэд мөн адил цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Харин шаардлага хангаж, сонгогдсон тохиолдолд бичиг баримт бүрдүүлэхгүйгээр өмнө өгсөн материалыг нь татаж авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал авна.

 

-Тэтгэврийн зээлтэй иргэн хамрагдаж болох уу?


-Түрээсээ төлж чадах нь тогтоогдсон тохиолдолд хамрагдаж болно.

 

-Түрээслээд өмчлөхөд ямар үнэтэй байх вэ?

 

-Нэг мкв нь 1.450.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол Хөгжлийн банкнаас шийдсэн өртөг. Үүн дээр хотоос ямар ч өртөг нэмээгүй. Түрээслээд өмчилж байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөрийн хэлбэрээс хамаарна. 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 000 төгрөгийг таван жилийн хугацаанд төлөөд өмчлөх боломжтой. Харин хамгийн ихдээ 1.6 сая төгрөгийн түрээс төлнө. 

 

-Ипотекийн зээл авч болох уу?

 

-Түрээслээд өмчлөх хэлбэрт ипотекийн зээлээр хамрагдаж болно.

 

-Тэгвэл түрээс нь хэдэн төгрөг байх вэ?

 

-Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх хамгийн доод үнэ нь 137 550 төгрөг байна. Хамгийн өндөр нь 411 000 төгрөг байна. Мвк-аас хамаараад харилцан адилгүй. 

 

 

 

"НИЙСЛЭЛИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ"

 

 

 

 

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ger horoolold neg talaas ni gazart oruulj ded butets hiigeed bair barij oruulaachee china tegj yduuralaas ard tumnee gargadag,ih undur bair barij ashig olohiin orond ard irged ger horoololiig hugjuulmeer,bas bogd uul,zaisand baishin barihaar bolimoor yumaa nuhduud ee
2020-06-18