Автобус, том оврын автомашинтай мөргөлдөж таван хүн гэмтжээ

img

Нийтийн тээврийн автобус том оврын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

 

Тодруулбал 2019.07.17-ны өдөр БЗД-ийн 11 дүгээр хороо Товчооны зам Beiben /том овор/ маркийн автомашины жолооч Г нь Зорчиг тээврийн ОНӨААТҮГ-ийн автобустай мөргөлдөж зорчигч 61 настай, эмэгтэй О, 37 настай, эмэгтэй Н, 7 настай, эмэгтэй А, 71 настай, эмэгтэй Р, 56 настай, эмэгтэй Э нарын 5 хүн гэмтсэн байна.

 

Хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ