"Их хурд" уралдааны уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна
7-19

 

Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” Монгол туургатны морьтны өв соёлын наадмын хүрээнд 3 насны морьдын уралдаан зохион байгуулагдах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хуй долоо худагт ажиллаж байна.

 

Уралдаанч хүүхдийг 2019 оны 07 сарын 19 өдөр 09:00-21:00 цагийн хооронд, 20-ны өдөр 07:00-08:00, 10:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд, 21-ний өдөр 07:00-08:00 хооронд бүртгэнэ.


Бүртгэлийн үеэр:


- Уралдаанч хүүхдийн цахим бүртгэл хийх


- Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хувцас хэрэгсэлд хяналт тавих, эрсдэлийн даатгалд хамруулах


- Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах


- Арга хэмжээний үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлнэ. 


Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Shuud.mn
Сонин хачин