С.Бямбацогт: Үндсэн хуулийн 35 хувийг өөрчлөхийн тулд талууд зөвшилцөж, ойлголцох ёстой
7-19

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа Ерөнхийлөгчийн албан өрөөнд хийсэн байна. УИХ-аас зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулж, орлогчоор нь Ерөнхий сайд, нарийн бичгийнх даргаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 

Ажлын хэсэг анхны хурлаараар ажлын төлөвлөгөөгөө баталжээ. Энэ талаар Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дараг С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Ажлын хэсэг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөгөөгөө баталлаа. Энэ сарын 22-нд Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг, 23-нд Парламентын ардчиллыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг 24-д Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг , 25-нд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой, 26-нд Байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой хэлэлцүүлгийг тус тус хийнэ. Хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн ахлагч Ерөнхийлөгч оролцоно. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан хуулийн танилцуулгыг хийнэ. АН-ын зөвлөл ч Үндсэн хуулийн төсөлд өөрсдийн саналаа илэрхийлнэ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Наймдугаар сарын 9-нийг хүртэл хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлыг хийнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу УИХ ийм шийдвэр гаргасан. Үүний дагуу УИХ-ын гишүүд удирдамж аваад энэ сарын 22-ноос эхлэн тойрогтоо ажиллана. Гишүүд тойрогтоо ажиллахдаа 62 гишүүний өргөн барьсан төсөл, түүнтэй холбоотой гишүүдээс гарч байгаа саналууд, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, АН-аас гаргаж байгаа саналуудыг ард иргэдэд танилцуулна. Ажлын хэсэг тасралтгүй ажиллана. Ирэх долоо хоногт тасралтгүй хэлэлцүүлэг хийнэ. Түүний дараа төслүүдийг нэгтгэх, цэгцлэх ажил руугаа орно.

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ажлын хэсэг хуралдаж цаашид хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн санал бол АН-ын саналыг оролцуулан хэлэлцүүлье гэдэг шийдэлд хүрч байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлсэн, нэлээд олон зүйл ярьсан. Хэлэлцүүлгээр өөрсдийн саналаа хэлэлцэж байгаа хуулийн төстэй нэгтгээд Үндсэн хуульд маш зөв өөрчлөлт ороосой гэсэн байр суурь дээрээс хандаж байгаа. Хамгийн гол нь хэлэлцүүлэг явуулахдаа нэг талын байр суурийг авч үзэлгүй бүх саналыг ижил төвшинд авч хэлэлцэх ёстой гэдгийг хэлмээр байна. Бүх саналыг нэгтгэсний дараа Ард нийтийн санал асуулга явуулах зүйл рүүгээ орох ёстой. УИХ дангаараа Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. УИХ дээр нэгтгэгдсэн саналыг ард нийтээрээ баталгаажуулах нь туйлын зорилго.Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

 

-Д.Лүндээжанцан нарын  62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд болон  Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд талууд өөр өөрсдийн байр суурь дээрээ хатуу зогсвол яах вэ? Үндсэн хуулийн хэдэн хувьд өөрчлөлт орох төсөл өргөн баригдаад байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн 20 зүйлийг 52 заалтаар хөндөж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хувьд Үндсэн хуулийн 20 зүйлийг 49 заалтаар хөндсөн. Хувиар нь тооцвол аль аль нь Үндсэн хуулийн 28 хувийг өөрчлөх юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн 35 хүртэлх хувийг хөндсөн тохиолдолд нэмэлт өөрчлөлт гэж үзнэ. 35 хувиас дээш тохиолдолд шинэ Үндсэн хууль батлах асуудал үүснэ гэж заасан байдаг. Үүнтэй харьцуулаад хоёр хуулийн төслийн саналуудын давхардлыг хасвал Үндсэн хуулийн 41 хувь болж байгаа. Тиймээс 35 хувьд багтаахын тулд талууд зөвшилцөж ойлголцох ёстой.

 

-Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн төслөөс гадна бусад намуудын саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгах вэ? Тухайбал, МАХН саналаа хүргүүлээд байгаа гэсэн.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журамд хөндөгдөөгүй саналыг тусгах боломжгүй.

 

-Ард нийтийн санал асуулга явуулах  байр суурьт нэгдмэл ойлцолд хүрсэн?

 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналын үндсэн дээр шийдвэрлэнэ гэж манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс ард түмний санал асуулгыг явуулах нь зүйтэй гэдэг өмнөх байр сууриндаа хэвээр байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа уг асуудлыг намын бүлэг тусгайлан авч хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана.

 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Манай байр суурь тодорхой. Ард нийтээр хэлэлцүүлэхүйгээр баталж болохгүй гэдгээ бид хэдэнтээ хэлж байгаа. Эргэлзэх учир шалтаан байхгүй. Зөвшилцөж, ойлголцоод сонгодог парламентынхаа баталгаажуулсан хуулийг шинэчилж өөрчилж чадаж байгаа бол ард түмэн дэмжинэ гэж бодож байна. Түүнээс биш хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн бөөрөнхий тайлбар байж болохгүй. Үүнд нэгдмэл ойлголттой байх ёстой.

 

-Гишүүд тойрогтоо ажиллахдааа тодорхой удирдамжтай байгаа юу. Хоёр хуулийн төслийг танилцуулж болохгүй гэсэн дэгтэй. Тиймээс тойрогтоо ажиллахдаа сонгогчдод юуг тайлбарлах вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-УИХ-ын гишүүд энэ сарын 22-ноос наймдугаар сарын 9-нийг хүртэл тойрогтоо ажиллана. Өмнө нь хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн дараа гишүүд тойрогтоо ажилласан. УИХ-ын Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан зүйл, заалтуудыг тойргийн иргэддээ тайлбарлаж иргэдийн саналыг авсан. Энэ удаагийн уулзалтаар гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар тайлбарлаж иргэдийн санал бодлыг сонсоно. Гишүүдийн тойрогтоо хийх уулзалтын удирдамж чиглэлийг УИХ-ын Тамгын газраас гаргаж бэлтгэнэ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
УИХ-ын гишүүн, "М-Си-Эс" группийн хувь нийлүүлэгч Л.Элдэв-Очир, Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан, генерал Б.Хурц нар албан ёсоор худ ураг болжээ. Тодруулбал тэдний хүүхдүүд буюу Хурцын Тайван, Элдэв-Очирын Золзаяа нар өчигдөр буюу 2019 оны 07 сарын 21-нд хуримаа хийсэн байна. Тэдний хурим “М-Си-Эс” группийн эзэмшлийн “Скай ресорт”-д болсон бөгөөд “М-Си-Эс” группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, жүжигчин Э.Ууганбаяр, "On and Off" продакшны продюссер Т.Нансалмаа нар хөтөлжээ.
2019-07-22
халтар тракторын жолооч зайлаа чи ҮХ мэддиймуу
2019-07-20
Apple iPhone XS MAX/Samsung Galaxy S10+/Huawei P30 Pro/Huawei Matebook X Pro:
Apple iPhone XS MAX 512GB $800 USD, iPhone XS $750 USD, iPhone X $600 USD, Samsung Galaxy S10+ $700 USD, Google Pixel 3 XL $500 USD, Huawei P30 Pro $600 USD, Huawei Matebook X Pro 16GB 512GB $950 USD, Razer Blade Pro Laptop $800 USD, DJI Osmo Pocket Handheld $200 USD {Brand New & 100% Original} Skype Chat: mobiletradeaccess Whats-App: +447452057396 LINE CHAT: mobiletradeaccess
2019-07-20
ҮХ-ийн төсөл нэг л заваарах тийшээ явчлаа:
Эдний зөвшилцөл бол хуйвалдаан хогын ллрууд
2019-07-19
Zuvshiltsun gedeg chini naimaaltsaj tohiroh gesen ug.sudalj bolovsrongui ge.
2019-07-19