М.Сугар Ази тивийн аварга боллоо
7-19

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад үргэлжилж байна. Өнөөдөр барилдсан бөхчүүдээс ОУХМ М.Сугар Азийн аварга боллоо. Тэрбээр 70кг-ийн жинд жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийн анхны аварга болов. Өмнө нь тэрбээр энэ жинд ДАШТ-ийн анхны аваргын алтан медалийг авчирсан юм.  

 

 

Монголын жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж буй энэ тэмцээнд 28 орны 400 гаруй тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин барилдаж буй юм.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Жиу Житсу шиг хэрэгцээ багатай спорт эсвэл нийтийн биеийн тамирийн хэсэг ч юм шиг ийм хэрэггүй юмнуудыг бичиж хайран цаг
2019-07-20
зочин:
Сүртэй ш дээ, энэ жж чинь бараг хэрэггүй шахуу эд биз дээ, азийн аварга нэртэйгээс цаашгүй, ямар ч ач холбогдолгүй тэмцээн
2019-07-19