Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

img

 

Их зохиолч Бямбын Ренчин гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэр үл таних этгээдүүд нэвтрэн орж дээрэмдсэн хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид хэрэгтнүүдийг илрүүлсэн байна.

 

Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үл таних 2 хүн орж хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

 

Шалгалтаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчилан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгаж эхэлсэн байна.

 

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогджээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цагдаагийн албан хаагчид даа баярлалаа бүгд ийм шударга шуурхай байгаасай Монголын хуульчид цэвэрлээрэй цэвэр ариун байгаарай
2019-07-22
Гэмт хэрэгтэнд хайртай ,Хэрэгийг нь аргалж мөнгө авдаг хахуулчид:
Гэмт хэрэгтнийг тойрсон хахууль газар авсан, Өмгөөлөгч гэж луйварчид бас шүүх прокурор цагдаа гээд хэргтний талд нэрийг нуух тусалах хүмүүс бүр олон
2019-07-21
Иргэн:
Наад нөхдөө одоо хурууг нь огтол хушгыг нь хөнгөлөөд насаар нь хорь залууст гашуун сургамж болог ээ
2019-07-21
Иргэн:
Харин тиймээ энэ цагдаа хүчнийхэн нэр нүүрийг нь нуугаад л ил байж л ард түмэн түүнээс чинь болгоомжилно сэрэмжилнэ шүү дээ жишээ нь одоо монголчууд Элбэгдорж Баяр Баярцогт Сайханбилэг нараас бол дөлнө шүү дээ наад нөхдийг чинь танихгүй болхоор цуг л алхаад байж дээ тонуулаад хүчиндүүлээд л нууж хааж хаацайлаад байгаа цагдаагийн буянд
2019-07-21
Машид хүндэтгээд....ха ха
2019-07-20
Харин тийм. Хүүрийг нь нуудаг байнаа муусайн хулгайчуудыг юутэй хээтэй нь ил тавьж нийгмийн шаар шавхруу болгомоор санагдаад байдаг юм. Их сонин сдаа.
2019-07-20
Аамаа:
Харин тийн сонин
2019-07-20
Болд:
Манайд нэг сонин хууль байх юм. Хохирогчийн нэрийг овог нэртэй нь бүр түүхтэй нь бичдэг . Харин гэмт хэрэгтэнүүдийг машид хүндэтгээд байдаг юмуу нуугаад байдаг юм уу нэрийг бичихгүй нэрийн эхний үсгииг л бичнэ.
2019-07-20
Машид хүндэтгээд....ха ха
Харин тийм. Хүүрийг нь нуудаг байнаа муусайн хулгайчуудыг юутэй хээтэй нь ил тавьж нийгмийн шаар шавхруу болгомоор санагдаад байдаг юм. Их сонин сдаа.
Аамаа:
Харин тийн сонин