Үс засуулахад тохиромжгүй
7-20

 

Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 18. Санчир гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр. 

 

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Shuud.mn
Сонин хачин