Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч төслөө танилцуулна

img

 

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Ирэх долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг маргааш "Их Эзэн Чингис хаан" танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож төсөл, саналаа танилцуулах юм.

 

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, Ерөнхийлөгчийн саналыг танилцуулах юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ