Г.Өгөөмөрбаян: Аав, ээжээс минь ялгаагүй хүмүүсийг яаж ийгээд л аврая гэж бодсон 
7-22

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 19-ний өдөр ОХУ-ын Буриад улс болон Сэлэнгэ аймгийн хилийн сумууд хамтран тэмдэглэдэг “Эв модны” наадам зохион байгуулагджээ. 

 

Энэ үеэр Алтанбулаг суманд дуу цахилгаантай бороо орж, удалгүй хүчтэй аадар орсон байна. Тухайн үед “Эв модны наадам”-ын бөхийн барилдааны хэсэг сумын төвөөс холгүйхэн орших наадмын талбайд болж, наадамчид олноор цугларсан үед үер буужээ. Үерийн улмаас дөрвөн зорчигчтой автомашин усанд урсан, хүний амь нас эрсдэх дөхсөн аюултай тохиолдол гарсан байна. 


Хүчтэй үерийн урсгалд урсан явсан машиныг ДГА6399 дугаартай Ланд Круйзер маркийн машинтай залуус даган, явган хүний гүүрэнд тээглэн түр зогсох үед урсаж явсан машин дотор байсан дөрвөн иргэний амь насыг аварчээ. 


Байгалийн гамшгийн үеэр иргэдийн амийг аварсан хүмүүс нь Г.Өгөөмөрбаян, Г.Ганзориг, Ё.Баярсайхан, Т.Эрхэм-Оргил нар байсан бөгөөд тэд тухайн үед Дорноговь аймгаас ирж, Алтанбулагийн наадам үзэн амарч явсан аж. 


Олон хүний амь аварсан залуусын нэг болох Г.Өгөөмөрбаянтай утсаар холбогдон, болсон явдлыг тодрууллаа. 


-    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд их хүчтэй аадар орж, хоромхон хугацаанд үер буусан гэсэн. Урсаж байгаа  машиныг яаж харав, хүмүүсийг аврахад хүндрэлтэй байсан уу?


-    Бид Дорноговь аймагт ачаа тээврийн ажил эрхэлдэг хүмүүс. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд найз Т.Эрхэм-Оргилынд амралтаараа очиж, талбай орж бөх үзэх гэж явсан юм. Гэтэл гэнэт хүчтэй аадар бороо орж үер буусан. Тэр үед 9106 СЭҮ дугаартай улаан машин урссан. Бид араас нь гарах гэж байсан ч яах ийхийн зуургүй үерийн түвшин нэмэгдэж, улаан машин тэр чигтээ урсчихсан. Тэгээд араас нь шууд дагаж яваад гүүрэнд  тээглэхэд нь цонхоор нь гаргаж авсан. 


-    Та бүхний авсан зурган дээр  машин нь эвдэрч, усан дотор их л аюултай нөхцөл байдал харагдаж  байна билээ? 
-    Тийм ээ, гэхдээ бид тэр үед энэ хүмүүсийг яаж ийгээд л аврая, аав ээжээс минь ялгаа юу байх вэ гэж бодож байлаа. Цаг мөчтэй уралдаж хүмүүсийг аврах нь л чухал байлаа. 


-    Олон нийтийн сүлжээгээр хүмүүс та бүхэнд их талархаж байна. Аймаг сумдын албаны хүмүүс холбогдов уу? 
-    Сэлэнгэ аймгийн ахмадын хороодоос холбогдож баярласнаа илэрхийлсэн. 


-    Олон хүний амь нас аварсан та бүхэнд талархлаа илэрхийлье 
-    Баярлалаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мундаг залуустаа талархъя.
2019-07-24
Сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаа даа.ийм мундаг залууст баяр хүргэж сайн сайхныг хүсьe
2019-07-23
Nandin:
Ta nart Bayrlalaa.Buyn zaya ni delgerch yvdag ee Yr ni manai zaluus ix saixan bolj baigaa shuu xund tuslamtgai
2019-07-23
Уугуул монгол хүний яс чанар ш дээ. Нэг хэсэг бүдгэрээд одоо эргээд тодорч байна . Залууст сайн саыхныг ерөөе. Их буян хийсэндээ
Гэрлээ:
Хүний амь аварсантай тэнцэх буян гэж хаана байх вэ? Сайхан сэтгэлт залуучууд та бүхэнд хорвоогийн сайн, сайхан бүхэн учрах болно. Сайн сайхныг хүсье. Маш их баярлалаа.
2019-07-23
Зоч:
Эрэлхэг,зоригтой залуусдаа баяр хүргэе. Та бүхнийг хүндэлж бахархаж байх болно
2019-07-23
Зочин:
Сайхан сэтгэлтэй залуучууд байна. Баярлалаа. Эрдэнэт хүний алтан амийг аварсан залуустаа маш их баярлалаа
2019-07-23
Zochon:
Manai goviin bugd setgel saitaidaa.huren bor tsaraitai horslog bor goviin zaluus hunii mosooor saindaa
2019-07-23
Урана:
Яасан ч сайхан нэртэй залуус вэ, яасан ч сайхан сэтгэлтэй хүмүүс вэ? Үйлс нь үргэлж нэр шигээ дэлгэрч явах болтугай!..,
2019-07-23
uyanga:
ymur mundag zaluus we svv shig shan setgeltei zaluusiin ajil vils ni bvtej ywag ta nart chin setgeleesee bayrlaj bn hvnii ami awarna gedeg tom buyn yum shvv
2019-07-23
zochin:
iim l mundag zaluuchuudaa tur zasag vneldeg baimaar yum daa saihan setgeltei tusch zaluusdaa az jargal sain saihniig hvsie
2019-07-23
Цэцэгээ:
Сайханзалууст маш их талархаж байна бүгдээрэнд нь эрүүл энх сайн сайханыг хүсэе
2019-07-23
.....:
Jijig ulaan mashintai nuhur bol hohino uuruu uhehiig hussen baih. Ene zaluus bol mundag setgeltei. Jijig ulaan mashint bol mai shuu
2019-07-22
Urnaa:
Mundag humuus yumaa saihan setgel
2019-07-22
Аз:
Ийм сайхан сэтгэлтнүүдийг төрөөс шагнаж урамшуулах хэрэгтэй
2019-07-22
xench yavaxgui bxad yax gej ter us ruu ordog yum be zorigtoi gexiimuu tenegch gexiimuu bux mashin l orj chadaxgui xuleegeed zogsoj bsan bi ch bs zogsoj bsan
2019-07-22
Сайхан сэтгэлтэй мундаг залуус байна, хүний амьнаас үнэтэй зүйл гэж юу билээ буян заяа нь эргээд ирнээ
2019-07-22
Сэлэнгэ нутгийн хүү, ангийн хүргэн Өгөөмөрбаяндаа баяр хүргье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2019-07-22
ganbold:
Iim humuusee uramshuulj. Medeelj baimaar baihiin
2019-07-22
Zochin:
Буян заяа нь тэгширч яваг ээ.
2019-07-22
aaa:
Zuvhun Mongol humuus l ingej chadna. Gadaaduud ihenhi n iim tohioldold avarna gej barag l baihgui dee.Mongol zaluusaaraa baharhaj bnaa.
2019-07-22
gadaadiihand ataarhaj yavdag gar bh ni
Нэр шигээ сайхан сэтгэлтэй хүн бн эрэлхэг зоригтой хүн чанартай сайхан сэтгэлтэй хүмүүс ховордсон өнөө цагт машмундаг бжээ олон хүний амь авраад. Буяннь дэлгэрэг
2019-07-22
Зоригтой мундаг залуусдаа баярлалаа гэж хэлэх багадана.ажил үйлс нь өөдрөг байг.
zochin:
mundag bahargaj baina.
2019-07-22
Ner shigee saihan uils buteesen bn zaluustaa bayr hurgeyee mundag bn tur zasag mini iim sain humuusiig aldarshuulah n chuhaldaa eruul enh az 60gal husii