Дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно
 
                        Ирэх пүрэв гараг буюу долдугаар сарын 25-наас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал,
 
 1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 

  
2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд

3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

  
4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам тус тус долдугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно.

Дээрх өөрчлөлт долдугаар сарын 25-ны пүрэв гаргаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
 
                
СЭТГЭГДЭЛ БИЧИХ