Монголын компани Филиппин, Хятад улс хооронд мөнгөн гуйвуулга хийх шийдлийг судалж байна
7-22

 

Гар утсаар банк санхүүгийн  үйлчилгээ авах  шийдлээрээ  манай улс ОУ-д дээгүүр  яваа гэж мэргэжилтнүүд үздэг.  Тэгвэл энэ ажлыг гардан гүйцэтгэдэг  Монголын цахим төлбөр тооцооны оператор  “МОСТ Финтек”, програм хангамжийн “ГрэйпСити” компани  Филиппины зах зээлд гар утсанд  суурилсан төлбөр тооцооны нэгдсэн платформ нэвтрүүлэхээр тохиролцоонд  хүрчээ.  

 

Мөн Филиппин улсын USCC компанитай хамтран АНУ-аас Филиппин рүү  мобайлд  суурилсан мөнгөн гуйвуулгын хямд төсөр шийдэл нэвтрүүлэхээр тохиролцсон байна.  USCC  компани нь цагаачдынхаа эх орон руугаа мөнгө  гуйвуулдаг үйлчилгээний  зах зээлийн 65 хувийг барьдаг байна. Энэ ажлыг хийхийн тулд эхлээд Монгол дахь Филиппин иргэд  гэр рүүгээ мөнгөн шилжүүлэх жишиг шугам нээхээр төлөвлөж байна.             

 

“Ийм байдлаар Индонез, Филиппин, Мьянмар, Малайз, мөн Киргизстан, Туркестан, Казакстан, Узбекистан зэрэг улсын цахим ертөнцөд Монголчууд гарах боломж бий. Энэ бол Монголын экспортод маш том боломж” гэж “МОСТ Финтек” компанийн ТУЗ-ын дарга А.Сүхдорж мэдэгдлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эхлээд Монгол улсын үндэсний төлбөр тооцооны системээ шинэчлэх иргэддээ хандсан платформ нэвтрүүлэх хэрэгтэй байх юм.
2019-07-22