Энэтхэгийн дэслэгч генерал манай улсын энхийг сахиулагчдаар бахархав
7-22

 

Бентью хотод энэ сарын 18-19-ний өдрүүдэд UNMISS ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Шайлеш Тинайкар /Энэтхэг Улсын иргэн/ тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж ажиллагааны газар орны цагийн байдал, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт, болон үйл ажиллагаа, дүрвэгсдийн ахуй байдал, цэргийн багууд, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцсан байна.

 

Тэрээр энэ үеэр “Хубилай” баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа, тохижилт, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгуулж буй байдал, “Эко” тэргүүний ажиллагааны баазын үүрэг гүйцэтгэлтийг шалгажээ.

 

 

Түүнчлэн Иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд “Бентью” хотын төвд хийж буй сагсан болон хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын явц хамгаалалтын Сьерра 3, 7 дугаар харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний монгол эмэгтэй цэргийн алба хаагчидтай уулзалт хийсэн байна.

 

Мөн дараа нь Монгол үндэстний урлагийн тоглолт үзэж, мотобуудлагын батальоны VIII ээлжийнхний “Хүндэтгэлийн дэвтэр”-т сэтгэгдлээ үлдээхдээ “Монгол Улсын энхийг сахиулагчид, нэн ялангуяа эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хийгдсэн арга хэмжээнүүд, мөн цэргийн багуудын дунд зохион байгуулсан спорт, урлагын арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун байна” гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин