Ким Жон Ун сонгуульд саналаа өглөө 

img


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун долоодугаар сарын 21-ний ням гаригт болсон Орон нутгийн хууль тогтоох хурлын сонгуульд саналаа өгсөн талаар тус улсын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.

 
Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун санал өгөх байранд нэр дэвшигчидтэй уулзан, тэд сонгогчдын итгэл найдварын дагуу үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстойг онцлон, заавар зөвлөгөө өгсөн байна. 


Энэ сонгуулиар муж, хот, гацаа, аймгуудын орон нутгийн хууль тогтоох хурлуудын гишүүдийг сонгожээ. 


БНАСАУ-ын  сонгууль нь санал хураах хэсэг бүрт гагцхүү нэг нэр дэвшигчийн төлөө санал өгдгөөрөө онцлогтой. Сонгогчид нэр дэвшигчийг дэмжих эсвэл татгалзах санал өгдөг аж. Энэ онд орон нутгийн хууль тогтоох хурлын сонгуулийн ирц 99,98 хувьтай байжээ.  


Дашрамд дуулгахад, энэ оны гуравдугаар сард Хойд Солонгосын Ардын дээд хурлын сонгууль болсон. Энэ хурал нь 687 гишүүнээс бүрдэх бөгөөд БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага юм. Ардын дээд хурлын гишүүд таван жилийн хугацаатай сонгогдож, нэг өдөр хуралдан улсын төсөв, чухал хуулийн төслүүдийн багцыг батлахын тулд жилд нэг удаа Пхеньянд цуглан хуралддаг байна. Чуулган завсарлах хугацаанд тус улсын хууль тогтоох эрх мэдлийг Ардын дээд хурлын тэргүүлэгчид хэрэгжүүлдэг аж.

 

Г.Бямбасүрэн 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ