Бердымухамедовыг нас барсан гэж мэдээлсэн шинжээч уучлалт гуйв 
2019-07-22

 

Долоодугаар сарын 21-ний ням гаригт Оросын хэвлэлүүдээр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нас барсан талаарх мэдээлэл цацагдсан. 


Энэ мэдээллийг Евразийн асуудлын мониторингийн төвийн захирал Аслан Рубаев анхлан гаргасан бөгөөд тэрбээр мэдэгдлээ няцаажээ. 


“Гурбангулы Бердымухамедов нас барсан тухай мэдээлэл батлагдаагүйд маш их баяртай байна. Ерөнхийлөгчийн гэр бүл, ойр дотныхон, түүнчлэн Туркменистаны бүхий л иргэдээс уучлалт гуйя. Надад мэдээлэл өгсөн эх сурвалж энэ мэдээллээ няцаасан” хэмээн Рубаев фейсбүүк хуудсандаа бичжээ. 


Туркменистаны улс төрийн хүрээнийхний эх сурвалжтайгаар Lenta мэдээлснээр Бердымухамедов Германд эмчлүүлж байгаа ээжрүүгээ явсан байна. 


Түүний ээж Германд эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн 10 хоног биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин