Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийн засаглалыг яагаад ярихгүй байна
7-22

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн Зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийлээ. Уг хэлэлцүүлэгээр Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг оновчтой болгох, тогтвортой байлгах асуудлаар санал солилцсон юм. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч нээж үг хэлсний дараагаар нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг ЕТГ-ын дарга З.Энхболд нар танилцуулж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ дахь АН-ын зөвлөлийн байр суурийг танилцууллаа. Дараагаар нь оролцогсод асуулт тавьж, хариулт авав.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

 

-Энэ нэмэлт өөрчлөлтөд ард түмэн гэдэг үг хэд байгаа вэ. Ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт их байна вэ? Үнэхээр ард түмнээр хэлэлцүүлье гэж байгаа бол энд байгаа намууд хууль санаачлагатай хамтраар МҮОНТ-ээр мэтгэлцээнд ормоор байна. Үндсэн хуулийн өөрчлөлт одоо 41 хувь болсон юм байна. Тэгвэл бүх саналаа нэгтгээд шинэчилсэн өөрчлөлтийн асуудлыг ярьж эхлэхгүй юм уу. Яагаад ард түмэн наадам хийгээд налайсан цаг хэлэлцүүлээд байна вэ?  Ерөнхийлөгч Засгийн газраа толгойг ажиллах тогтолцоог ярихгүй байна вэ?

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Үндсэн хуульд оруулсан 7 өөрчлөлтийг “дордохын 7” өөрчлөлт гэж улстөрчид судлаачид ярьдаг. Энэ удаад 6 өөрчлөлтийг нь өөрчилж байгаа. Ганцхан сөрөг хүчнээс УИХ-ын дэд дарга томилох асуудлыг хөндөөгүй. Энэ удаад бид ирцийг хэвээр үлдээж, хууль батлах босгыг өндөрсгөж байгаа.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд хоёр төсөл хэлэлцүүлж болохгүй гэж заасан. Үүнд нийцүүлэхийн тулд төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нэгтгээд шүүсийг нь шахаад явж болно.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

 

-Үндсэн хуулийн 35 хувьд өөрчлөлт оруулбал нэмэлт өөрчлөлт болно гэсэн. Одоо 41 хувьд өөрчлөлт оруулахаар болоод байгаа нь угаасаа хууль зөрчсөн байна. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөл болгон шинэчилж болохгүй юм уу. Хоёр төслийн тухай асуудал нэгдүгээр хэлэлцүүлэгтэй холбоотой зүйл гэж ойлгож байна.

 

 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:

 

-Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд давхцал үүссэн байна.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч Н.Лувсанжав:

 

-Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд Засгийн газарт хариуцлага тооцох боломжийг хаагаагүй. Эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрсдийн Засгийн газарт хариуцлага тооцох зохицуулалт байгаа. Нөгөө талаас Ерөнхий сайд өөрөө холбогдох асуудлыг УИХ-ын  өмнө хариуцлага хүлээж байгаагийн хувьд Засгийн газрын үр дүнгээ бүрэн хариуцна. Бодлогын зөрчилдөөнтэй асуудал байдаг бол өөрсдөдөө итгэл үзүүлэх боломжийг нээж өгсөн.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Яамдын нэрийг өөрчилснөөр агуулга өөрчлөгдөхгүй. Үндсэн асуудлаа өөрчилж байж төрийн алба хариуцлагатай болно. Намууд өөрсдийн хүнээ оруулах гээд төрийн албыг дөрвөн жил болгон өөрчлөөд байгаа учир тогтвортой байлгах заалт оруулж байгаа юм.

 

Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл Үндсэн хуулийн журамд нийцэж байгаа юу? Үндсэн хуулийн үндсэн бүтцэд ахиц байгаа юу?

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч Н.Лувсанжав:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ журамд нийцүүлж, ард түмэндээ нээлттэй, ил тод байх шаардлагыг хангаж ажилласан. Удаа дараагийн хэлэлцүүлгүүд явсан. Санал асуулга явуулж, харгалзан үзсэн. Энэ бүх үйл ажиллагаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагуудыг хангаж ажилласан.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл Үндсэн хуулийн журмын тухай хуульд бүрэн нийцэж байгаа. Үндсэн хуулийн суурь бүтцийг өөрчлөөгүй. Үндсэн хуулийг дээдлэн сахих, ард түмний оролцоог хангах зарчмыг баримталсан.

 

Монголын хүний төлөө намын дарга н.Бат-Ялалт:

 

-Үндсэн хууль өөрчлөгдөхөөр та нарын бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөх үү? Яагаад зөвхөн хуульд буруу өгөөд байна вэ? Хууль өөрчлөгдөхөөр хүний бодол өөрчлөгддөг юм уу?

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар олон хүмүүс янз бүрийн тайлбар хийж байна. Үндсэн хууль 27 жил хэрэгжиж, харьцангуй тогтвортой хэрэгжиж ирсэн. Энэ хуулинд бахархууштай олон зүйл байсныг онцолж хэлмээр байна. Өнөөгийн нийгэмд бий болсон алдаа завхрал хуулиас болсон уу гэж асууж байна. Хуулийг  зарчимд нь нийцүүлж хэрэглэж чаддаггүйгээс болоод алдаа завхрал гарсан гэдэгтэй санал нэг байна.

 

Энэ хуулийн өөрчлөлтөөр УИХ нь хууль тогтоох байгууллага шиг, Засгийн газар нь гүйцэтгэх засаглал  шиг ажиллах юм.

 

Ийнхүү оролцогчид асуулт тавьж, хариулт авав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Demjdeg .yamarch bsn eh oronoo orond oruulaagui ornoos gargasan hun
2019-07-26
irgen:
MAN-iinhan mongoliin hogjiliig 30 jil doosh ni hiichiheed duugai baizgaaval taarna
2019-07-23
Хүмүүс Баттулга төриын эргэлт хийж байна л гэж ярьцгаах юм, эндюу ч л яригдахгүй байна, хүмүүс буруу л яриад өайгаа юм байх даа
2019-07-22
Ерөнхийлөгчийн засаглалтай болгоод хөөрхийд эрх мэдэл өгч дахин нэг Ерөнхийлөгч болгочихсон. Их санасан газ6есөн шөнө хоосон. Бие нь 3 бэрхийн дунд,санаа нь сүмбэр уулын бэлд ээ гэж,,,.
2019-07-22
Угаасаа хулгайч царайлсан МАН-ын новшнуудын хийж байгаа ямар ч үйлдэл далд, нууцлаг, хуурмаг бөгөөд, хулгай хүчингийн шинж чанартай байдаг
2019-07-22
Shiiegdamba+Demberel+2008-7-1:
Avilgalyn etseg dampuu
2019-07-22
Huue balin hamartaa naadahiig chini hereggui bolood yarihgui baigaa yum. Odoo cham shig garuud lai bolchihguihen baij baivall zugeersen
2019-07-22
Ха ха:
Содбаатар мэтийн далирууд далимдуулж, 7 өөрчлөлтөөр нь даапаалаад л