Л.Наранбаатарыг “ЭТТ”-ын гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шүүхэд өгчээ
7-22

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатар Хан-Уул дүүргийн Иргэдийн хэргийг хянах шатны шүүхэд дуудагджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг үр дүнгүй зардлаа бууруулах ёстой, 2018 оны компанийн цэвэр ашгаас 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгохыг шаардсаар ирсэн.

 

Мөн хөрсний сийрэгжилт хийх нэрээр 56.2 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх Үндэсний аудитын газраас хийсэн дарагдсан байсан шалгалтын дүнг нийгэмд ил болгосон. Хэргийг шалгуулахаар “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ынхон АТГ-т хандсан бөгөөд уг хэрэг Нийслэлийн прокурт шилжжээ.

 

Тэгвэл Л.Наранбаатарыг 56.2 тэрбумын хэргээр гүтгэсэн гэж үзэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шүүхэд гомдол мэдүүлсэн аж.

 

Энэ талаар “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатар “Хөрсний тээврийн ажлыг цаасан дээр илүү бичиж, зөрүү мөнгө гаргаж авсан байж мэдэх 56 тэрбумын дүнг Үндэсний аудитын газар шалгалтаар тогтоосон. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд хөрсний сийрэгжилтээр 56 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэргийг миний бие 1072 хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах холбоог төлөөлдгийн хувьд АТГ-т шалгуулахаар өгсөн. Хэрэг нийслэлийн прокурорт шилжсэн. Тэгвэл уг асуудлаар гүтгэсэн гэж намайг ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн нэхэмжлэлээр дуудлаа" гэж цахим хуудсандаа нийтэлжээ.

 

Мөн тэрбээр “Шүүхийн өмнө би өөрийгөө буруугүйг нотлох баримт цуглуулах эрхтэй. Тиймээс 1072 хувьцаа эзэмшигчийн хувиар, шүүгдэгчийн хувиар Эрдэнэс Тавантолгой ХК-иас хав дараад буй Үндэсний Аудитын газрын 2018 онд хийж дуусгасан гүйцэтгэлийн аудитын тайланг бүрэн эхээр нь нэхэж танилцах, улмаар "56 тэрбумын завшилт" хэдэн оноос эхэлсэн, хэн гэдэг удирдлагуудад хамаарсан, аль гэрээт компаниудын удирдлага болон улстөрчдийн үед хамаарч, тооцоог хэн хийж, хэн нь нуун дарагдуулсан гэх зэрэг мэдээллүүдийг хуулийн дагуу авах эрх нээгдэж байгаагаарай завшаантай хэрэг боллоо. Манай "1072 ХЭЭАХХ" уг асуудлыг сөхөж олон нийтийн анхаарлын төвд оруулаагүй бол дарагдаад өнгөрөх байждээ гэсэн хардалт өнөөдрийн үйл явдлаар улам батжиж байх шиг байна” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Жинхэнээсээ худлаа гар даа Д.Хаянхярваагийн түрүүний бөөс,намаа бутаргагч, хүн хог доо одоо энэ новшийг хэн тоох вэ дээ
2019-07-23
Зочин:
ЭНЭ ХЭН Ч БИШ НӨХӨР ШҮҮ ДЭЭ
2019-07-22
sdfsdf:
Naranbaatar bol jinhen showchin hudlaa populist medrel muutai gar. MCS-iin lobby hij ugch PRddag jinhene buunii nohoi lalar daa.
2019-07-22
sdfsdf:
Naranbaatar bol jinhen showchin hudlaa populist medrel muutai gar. MCS-iin lobby hij ugch PRddag jinhene buunii nohoi lalar daa.
2019-07-22
Naranbaatar bol jinhen showchin hudlaa populist medrel muutai gar. MCS-iin lobby hij ugch PRddag jinhene buunii nohoi lalar daa.
2019-07-22
Наадах чинь хан уул дүүргийн шүүгчдийг хармаалсан байдгийн бна лээ Ганхуягаа
2019-07-22
Энэ Наранбаатар өөрөө жинхэнэ залилагч шдээ
2019-07-22