Б.Хурц нарыг өнөөдөр шүүнэ
2019-07-23 08:48
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль буруу ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурц нарын найман хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд буй. Шүүх хуралдаан өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлнэ.

 

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 8-нд Төв аймгийн анхан шатны шүүхэд хийж шүүх хурлыг товлосон байна. Хэрэгт гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцож байгаа бол ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор тогтоогджээ.

 

Шүүх бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар багтсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бас л нэг жүжиг. Ялгүй,гэмгүй л дуусна. Шүүх хурал гэж нэг жүжиг чвсаар хөөн хэлэлцэх хушацаа нь дуусна. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө хүүхдийнх нь хуриманд 17 Их хурлын гишүүд очиж энэ алуурчинд хүндэтгэл үзүүллээ. Шүүх ял өгөхгүй нь ойлгомжтой.
2019-07-23