Байхгүйн зовлон ба түрээсийн орон сууц

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн статистик мэдээгээр Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн 160 орчим өрх орон сууцанд амьдарч байна. Орон сууцны оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд оршин суудаг. Байр түрээслэгчдийн дийлэнх хувийг залуу гэр бүл эзэлдэг бөгөөд шинэхэн хосууд өндөр үнэтэй байр шууд худалдаж авахад хүндрэлтэй учраас ихэнхдээ байр түрээслэх замаар амьдралаа залгуулж байна.

 

Дундаж орлоготой түрээсийн байранд амьдардаг иргэд сар бүр байрны түрээст 400-600 мянга байтугайг төлж байгаа тул орон сууцны урьдчилгаа мөнгөө бөөгнүүлж чадахгүй явсаар байгаа. Тэгтэл төр засгаас тун боломжийн санал тавьсан нь “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”.

 

"Буянт-Ухаа II" хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Энэ дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 22-ноос буюу өчигдрөөс эхлэн цахимаар бүртгэж эхлээд байна.

 

Гудамжинд таарсан хөршийн охин “түрээсийн орон сууцанд хамрагдмаар байна яах вэ” гэнэ. Автобусанд яваа үл таних эгч ч энэ тухай хэн нэгэнтэй утсаар ярьж “Таньдаг хүн байна уу” хэмээж явна.

 

Цахим бүртгэлийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр явуулж буй. Түрээслээд өмчлөх хэлбэр нь иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм. Харин энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж.

 

Түрээсийн орон сууцанд зорилтот бүлэг буюу ахмад настан, Төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, рөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, шамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэсэн найман бүлгийн иргэд хамрагдана.

 

Түрээсийн орон сууцанд хамрагдах журам батлагдахаас өмнө хэдий нь түмэн олон хэрхэн хамрагдах талаар санаа чилээж эхэлсэн байв. Зарим нь танил тал сураглаж эхэлсэн бол нөгөө талд “Хэдий нь эзэд нь тодорчихсон. Дээгүүрээ хуваагаад хувиарлачихсан” гэх яриа ч ам дамжсан. Үүнээс л хүчтэй өрсөлдөөн болох нь дамжиггүй байв. Нээрэн л цахим бүртгэл эхэлсэн нэгхэн хоногийн хугацаанд “сайт нь гацаад байна”, “Түрээсийн орон сууцанд найдвартай оруулж өгнө” хэмээн иргэдээс мөнгө авсан гэх яриа гараад эхэллээ.

 

“Бүртгэл нь ч эхлээгүй байхад ханш тогтоогоод найдвартай оруулж өгнө гээд иргэдээс мөнгө цуглуулаад эхэлсэн хүмүүс энэ тэндгүй байна. Өглөөхөн нэгэн  иргэний мэдээлэл надад ирсэн.Нэг эмэгтэй 100 гаруй иргэнээс тус бүр 6 сая төгрөг авсан байна. Цүнхэнд нь тэр баримт нь явж байна, АТГ- т хандмаар байна” гэсэн иргэний сэтгэгдэл цахим орчинд хөвөрч байхтай таарлаа. Үүнийг албаныхан шалгах биз ээ.

 

Мөн нийслэлийн удирдлагууд өөрсдөө өнөөх түрээсийн орон сууцны квотоо зарж буй талаар муу мэдээ чих дэлсэв. Хотын дарга өөр дээрээ орон сууцны зөвлөл байгуулсан. Шалгарсан хүмүүс хамгийн сүүлд заавал тухайн зөвлөлийн хурлаар орно гэх яриа түрээсийн орон сууцанд үнэнээрээ зүтгэж буй олон иргэний урмыг хугалж байна. Гэвч тэд бүртгүүлсээр, байртай болчих санаатай зүтгээд л байгаа.

 

Урьдчилгаа нь байдаг бол, байр худалдаад авах бэлэн мөнгө нь байдаг бол түрээсийн орон сууцанд хамрагдах гэж түмнээрээ ингэж улайрахгүй. Байхгүйн зовлонг яалтай билээ. Яг л цэцэрлэгийн сугалаа шиг “ёндоо” нь таарсан цөөн хэд нь түрээсийн байранд хамрагдаж, бусад нь байртай болох хүслээ тээгээд л үлдэнэ. Гэхдээ үнэн шударгаар азаа үзэх боломжийг удирдлагууд нь иргэддээ үлдээгээсэй...

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголчууд зүгээр л архи уухаа больчих л доо.:
Монголчууд зүгээр л архи уухаа больчих л доо.
2019-07-23
irgen:
irged ch gesen oorsdoo ochood uchir nachriig ni olj byrtgyylehiin orond tanidag hyn baina uu geed ….hahuulia bolzgoo
2019-07-23
тулга:
8 хувийн зээлийн журмаа бас өөрчлөх хэрэгтэй ш дээ, бас л нэмэр болно шд. нэг хүнд нэг л удаа гэдэг нь арай л утгагүй байна. өмнөх зээлээ төлж дуусгаад байраа томруулж болохгуй гэсэн үг шиг о оонсогдож байна. зээлээ хугацаанд нь төлөөд дуусгасан байхад асуудалгүй л өгдөг баймаар юм
2019-07-23
энэ одоо нэг бол залуу гэр бүл өндөр настан групийн хүмүүс 18 хүртлэх 4 хүүхэдтэй гэсэн бна л даа.энэд би нэг юм маш их гайхаж бна.Яагаад ганц бие гэрлээгүй гэрлэх боломжгүй ганцаараа олон жил явсан ямар нэг зовлон шалтгаан бгааш тэй.судлаад үзвэл.миний хэлэх юм яагаад эхнэр аваагүй.нөхөрт гарж амьжаагүй ийм хүмүүсийг хамруулж болдоггүй юм бэ.энэ хүмүүс чинь хүн биш юмуу хамгийн эмзэг асуудалтай хүмүүс чинь эд нар шүү
2019-07-23
otgoo:
anh garch bhda metr3 gaigui unetei bsan bs nemegdsen bn lee shudraga zuil gj ng algaa
2019-07-23
ailiin mal hariulaad, yamaa samnaad, 2 dogch tuuhii ed tsugluulaad, esvel ter ih hayagdaad bga gedes tolgoi shiiriig huihalj chanaj borluulaad yaj l bol yaj l mungu oloh arga mongoloor duuren bna daa
2019-07-23
Зочин:
хашаа байшин гэрт амьдрах зүгээр шдээ. муугаа мэдэхгүй бүгд орон сууцанд амьдрахын гэж зүтгэхийн яанаа.
2019-07-23
ЗОЧИН:
ЭНЭ НӨГӨӨ ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛ ШИГ Л ЮМ БОЛОХ БАЙХАА ДАА. САЙД ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮД НЬ ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭЛГҮЙ ХУВААГААД ИДЧИХЭЭ БИЗ ДЭЭ. ЯГ ТҮҮН ШИГ ЯДУУ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ БАРЬЦААД ДЭЭГҮҮР ХУВААГААД АВААД ИДЧИХ БАЙХОО. МОНГОЛД ХЭЗЭЭ Ч ШУДАРГА ЁС ТОГТОХГҮЙ БАЙХ ШҮҮ,ТЭР ЦАХИМ БҮРТГЭЛ ГЭДЭГ ЧИНЬ БАС Л НО-ТОЙ ,Ш ТЭЭ, Е БАРИМТЫН НӨТ-ИЙН СУГАЛААГ ХАР, ЮУ Ч ОНОГДОХГҮЙ ТЭГСЭН ХЭРНЭЭ ТЭР ТАТВАРЫН АЛБАНЫ НӨХӨД ГЭР БҮЛЭЭРЭЭ, ХАМААТАН САДАНГААРАА 100, 100-Н САЯЫН АЗТАН БОЛООД БАЙГААГ ЯАХ УУ???ТА НАР ОДОО ЦАДАЖ ХАНАЖ БОЛООГҮЙ ЮМ УУ? АРД ТҮМНЭЭ ЗОВООЛГҮЙ ШИГ ТЭР БАЙРАНДАА ОРУУЛААД ӨГӨӨЧ, ИРГЭД ЗҮГЭЭР АВАХ ГЭЭГҮЙ, ТҮРЭЭСИЙГ НЬ ТӨЛӨӨД АВЪЯ ГЭЖ БАЙХАД Л ӨӨРСДИЙНХ НЬ ТАНСАГ ХАУС ШИГ ЮМАНД ОРОХ ГЭЖ БГАА АЯТАЙ БӨӨН ШАЛГУУР,БӨӨН СААД ТАВИХ ЮМ. АРАЙ Ч ДЭЭ
2019-07-23
нэр:
заавал энгэж байхаар соц үеүиинх шиг эхнээс нь байрандаа оруулж ѳгч авч баймаар юмаа
2019-07-23
Zochin:
Haana ch adil. Ta buhnii shuteed baidag USA-d ch adul. Bair avahdaa 20% tentseh hemjeenii belen mengegui bol tureesiin bairand l amidarna. Naad belenchleh setgelgeegee boli Imoor um. Hedhen hun eeljilj songood baidag ni ymar uchirtai ym. Yu ch eerchlegdehgui shuu dee. Geendee ch bn goondoo ch bn. Amidrald hureh tsalin chuhal baina. Uuniig l ehelj baij daraa amidral eerchlegdene. Ternees ulsaas huugui zeel egeed yah ym. Daraa ni yaj teleh uu? Naad heden idej uuj hamadaggui humuusee l dahij bitgii songo. Temts!!!
2019-07-23