Б.Хурц нарын шүүх хурал эхэллээ

img

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.Шүүх хуралдаан өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэллээ.

 

Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль буруу ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.  Шүүгдэгч нар 10 гаруй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох аж.

 

Мөн гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцохоор ирсэн байна. Харин шүүх бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар багтжээ.

 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

 

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ шүүх хурал нь анхан , дунд, тэгээд дээд шүүх гэсээр яваад 1 жил батаараа заваарна. Тэгээд замхрана. Энэ хооронд шинэ олон сeнсаацтай гоё гоё хэргүүд олон гарна. Тэгээл тамхины утаа лугаа замхрах бөлгөө. Монгол бол ийм л засаглалтай улс. Хүн eр нь эд матeриал, мөнгөний шуналгүй л бол сайхан сэтгэл амар амьдарна
2019-08-13
МАН КОММУНИСТ:
ШҮҮГЧ ГЭЖ ДЭЭ ХЭДЭН ХОВ БАЗДАГ БУЗАР АВГАЙ НАР СУУЖ БАЙНА ХАХАХА
2019-08-12
novsh:
Ene ebigiin gar huliig l tasdaj chadku baigaaad uur hurhuimaa. haraal idsen MANAN
2019-08-12
bi:
Shuugch nar maani shuugch bishee.Mongo l olj shiidver gargadag biz dee.Naidvar itgel min ustsan
2019-07-29
зочин:
Шүүгч нар нь Хурцаас ч аймаар царайтай юу гаагүй юу
2019-07-26
зочин:
Худлаа юм бичихээ болио, Ганбат Хурцаас ч өмнө АТГ-ын мөрдөгч болсон байсан бол Отгонжаргал нь Эбэгээс ч өмнө шүүгч болсон байсан юм.
2019-07-26
Эцсийн эцэст Нямдорж ялж монголын хүчний байгууллагууд дампуурна.
2019-07-24
Zochin:
Dargalagch Otgonjargal shuugch ni Elbegdorjiin aaviin oiriin hamaatan buyu nuhrii ni Hurts ATG d ajild avch bn genee. Bukh ym todorhoi busuu
2019-07-23
novsh:
Ene ebigiin gar huliig l tasdaj chadku baigaaad uur hurhuimaa. haraal idsen MANAN
зочин:
Худлаа юм бичихээ болио, Ганбат Хурцаас ч өмнө АТГ-ын мөрдөгч болсон байсан бол Отгонжаргал нь Эбэгээс ч өмнө шүүгч болсон байсан юм.
Zochin:
Dargalagch Otgonjargal shuugch ni Elbegdorjiin aaviin oiriin hamaatan buyu nuhrii ni Hurts ATG d ajild avch bn genee. Bukh ym todorhoi busuu
2019-07-23
Зочин:
Баахан хүүхнүүд шүүх нь
2019-07-23
Зочин:
Худ нь хуралд алга уу
2019-07-23