БНСУ: Оросын онгоцуудыг амдахаар сөнөөгчид хөөргөжээ 
2019-07-23

ОХУ-ын Агаар сансрын хүчний бөмбөгдөгч онгоцууд Япон тэнгисийн бүсэд Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчсөн талаар БНСУ-ын Ёнхап агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, ийнхүү агаарын орон зайг зөрчсөн Оросын онгоцуудыг амдахаар Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцуудыг хөөргөсөн бөгөөд эдгээр онгоцууд сануулах буудлага хийжээ. 


Энэ үйл явдал Сөүл болон Токиогийн хоорондын газар нутгийн маргаантай Токто арлуудын бүсд болсон байна. 


Токто арлууд дээр Өмнөд Солонгос өөрсдийн хамааралтай нутаг дэвсгэр гэдгийг батлах үүднээс цэргийн сургуулилт явуулдаг. Мөн энэ арлууд дээр Өмнөд Солонгосын гарнизон, нисдэг тэрэгний талбай, усан онгоцны зогсоол байдаг юм байна. 


Эдгээр арлуудыг Сөүл болон Пхеньян Солонгос улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1905 онд Японы бүрэлдэхүүнд орсон гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа  Гитлерийн Германы холбоотон болох Японыг бут ниргэсний дараа арлууд Солонгосынх болжээ. Харин үүнийг Токио  хууль бус эзлэн түрэмгийлэл гэж үздгийн дээр НҮБ-ын Олон улсын шүүхээр арал эзэмшлийн асуудлыг хэлэлцүүлэх санал тавьдаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Shuud buudaad unagaa ivanuudiig
2019-07-24
tegeed uz dee kimtsii boloh biz...
2019-07-23
Buudaad unaga
2019-07-23