Киргиз, Тажикийн хил дээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа 
2019-07-23

Киргиз болон Тажик улсын хил дээр нутгийн иргэдийн дунд сөргөлдөөн үүссэний  улмаас энэ хоёр улсын хилчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн талаар ТАСС мэдээллээ. 


“Хилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Киргиз-Тажикийн хил дээр нөхцөл байдал тогтвортой байгаа” хэмээн Киргизийн Улсын хилийн алба мэдэгджээ. 


Ийнхүү хилчид өндөржүүлсэн байдалд шилжих болсон нь даваа гаригт болсон ноцтой хэргээс үүдэлтэй аж. Эх сурвалжийн мэдээлснээр, долоодугаар сарын 22-ний үдэш нутгийн оршин суугчид хилийн маргаантай хэсэгт тэмдэглэгээ тавьж эхлэсний дараагаас маргаан үүсч, улмаар сөргөлдөөн хурцдан, талууд ангийн буу ашигласны улмаас нэг хүн амиа алдаж 15 хүн гэмтэж, шархадсан байна. 


Хилийн албаны мэдээлснээр хоёр орны иргэдийн хооронд үүссэн буудалцаан зогссон бөгөөд хөдөлгөөнийг хаасан замыг эргэн нээжээ. Хэргийн газарт хоёр талын Улсын хилийн албаны төлөөлөгчид ажиллаж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин