30,000 орчим оршин суугч иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараав
2019-07-23

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 1 сарын хугацаатай өмчийн болон тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зогс-Шалга-Боломж бүү олго” арга хэмжээг хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.

 

Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт жуулчид ихээр зорчдог Д.Сүхбаатарын талбай, Түмэн эх чуулга, Шангри-Лө төв болон Б.Цэрэндоржийн гудамж, Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамж зэрэг газруудад жуулчдад зориулсан аюулгүйн зөвлөмжийг 820 ширхгийг тараалаа.

 

Мөн зуны дэлгэр өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө гадаад болон дотооддоо амарч зугаалах үедээ орон байраа эзэнгүй орхих, аж ахуйн нэгж байгууллагын хараа хяналт суларснаас өмчийн болон орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 30,000 орчим оршин суугч иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна.

 

 

Арга хэмжээ эхэлснээс хойш буюу 2019 оны 07 дугаар сарын 01-23-ны өдрийн хооронд тус хэлтэст хулгайлах гэмт хэрэг нийт 29 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17,1%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Shuud.mn
Сонин хачин
denduu ix xulgaichtai uls shuu ene mongol
2019-07-23
Зочин:
Эргүүлүүдийнхээ тоог нэмж байнга явуулах хэрэгтэй
2019-07-23
нэр:
хулгайч нартайгаа зууралдаж явахгүй ганц хулгайч олчих чадваргүй залхуучууд айл хэсээд цаас тараагаад явж байна ичээсэй.наадахыг чинь хорооны идэвхтэн ахмадууд тараагаад ухуулга хиичиж чадна шү.мѳрдѳстэй хиих ажлаа хииж чадахгүй арчаагүй арын хаалганы сэтгэлгүй залхуучууд хамгиин хѳнгѳнииг хиисэн дүр үзүүлж байна.Цагдаагиин дарга нар мэдлэг боловсролгүй хаммаатан танилаа хэзээ болих вэ
2019-07-23