Шүүхийн хараат бус байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ
2019-07-24

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх ээлжит хэлэлцүүлэг "Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь" сэдвийн хүрээнд өнөөдөр (2019.07.24) Төрийн ордны "Их жанжин Д.Сүхбаатар" танхимд болно. 

 

Хэлэлцүүлгийг зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга нээх бөгөөд нэр бүхий 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг холбогдох хүмүүс танилцуулан хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэгт улс төрийн намын төлөөлөл, хуульч, эрдэмт судлаачид иргэд оролцож, асуулт тавьж саналаа хэлнэ. 

Shuud.mn
Сонин хачин