Б.Хурц нарын шүүх хурлын эргэн тойронд
7-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон билээ. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө болоод хойно Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, Б.Содномдаржаагийн ээж Р.Жавзмаа гэх хоёр хүн олон удаа хэвлэлийн хурал хийж, "дүү минь, хүү минь буруугүй, хилс хэрэгт гүтгэгдчихлээ" хэмээн олон ч удаа уйлж, хөөрхий хөгшин ёстой л хөлөө хүрэх газраа явсан даа. 

 

Гэтэл гэмгүй иргэдийг хилс хэрэгт гүтгэсэн гэдгийг гэнэтхэн УИХ-ын гишүүд ярилцаж, бичлэг үзэж толгой сэгсэрч шогширцгоов. Үүнээс хойш С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн. Эл хэргийн шүүх хурал өчигдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болсон. Гэвч шүүх хурал наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшиллоо. 

 

Шүүх хурал хойшилсон шалтгааныг:

 

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авчээ.

 

Улмаар 2019 оны долоодугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг хаалттай явуулахаар тогтоосон байна.

 

Шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж,  мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 2019 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэхээр товлосон аж.

 

Шүүх хуралдааныг 2019 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч бүхий 39 оролцогчтойгоор гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлэв. Шүүх хуралдаан эхэлмэгц шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд “гэрч Ц.Амгаланбаатарыг оролцуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулжээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял сонссон Ц.Амгаланбаатарыг хорих ангиас авчирснаар шүүх хурал товлосон цагтаа үргэлжлэн явагдсан.

 

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа" гэж зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан.

 

Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан гэж Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээллээ.

 

 

Б.Содномдаржаагийн ээж Р.Жавзмаа өчигдөр ч шүүх танхимын гадна ирчихсэн "Миний хүүг хэлмэгдүүлсэн" хэмээн урьдын учирлаж зогслоо. Хүү нь, ээж нь ч шүүхэд итгэж буй гэнэ. Одоо Б.Содномдаржаа эмнэлэгт ирсэн тул дарамтанд орохгүй байгаа гэдгээ ээждээ хэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganba:
Шүүгчид нь айгаад өөрөөсөө зайлуулаад байна уж
2019-07-26
Хурцын өмгөөлөгчид болон шүүгчид үгсэн хуйвалдаж тоглоод байгаа юм биш үү
2019-07-25
АРД:
ЖИРИЙН ИРГЭД ИНГЭЖ ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ ЯЛАА УНШУУЛААД Л ДУУСДАГ ЭНЭ ТАГНУУЛ, ХУУЛИЙНХАН БОЛХООР ЯАЖ ИЙЖ БАЙГААД Л ХОЙШЛУУЛЖ ХААЦАЙЛЖ БАЙГААД ХОЙШЛУУЛААД Л УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ХҮҮХДИЙНХЭЭ НАЙР НААДАМД УРЬЖ ОРОЛЦУУЛАН ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ЦЭНГЭН ЖАРГААД Л ЯВДАГ ЮМ БАЙНА ЭНЭ ЯНЗААРАА БОЛ ШҮҮХ ХҮМҮҮСИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ЯРАГЧДЫГ ЯЛЛАХ БИШ ХААЦАЙЛЖ ХАМГААЛААД ӨНГӨРӨХ ЮМ БИШ ҮҮ? ТЭДИЙ НАЙЗУУД УИХ-ЫН ГИШҮҮД ЗАРИМ НЬ ӨМӨӨР Ч ХАМГААЛАХ БАЙХ АА.
2019-07-25
зочин:
Хурц нарын маф бүлэглэлийг ялж шийтгэсэн шүүгчид БААТАР цол өгьё би хувиасаа адуу 100 хонь 1000 шууд тууж аваачаад өгнө харин тэр Баатар хаяг утсаа тодорхой өгөөрөй
2019-07-24
зочин:
Хурц нарын маф бүлэглэлийг ялж шийтгэсэн шүүгчид БААТАР цол өгьё би хувиасаа адуу 100 хонь 1000 шууд тууж аваачаад өгнө харин тэр Баатар хаяг утсаа тодорхой өгөөрөй
2019-07-24
зочин:
Хурц нарын маф бүлэглэлийг ялж шийтгэсэн шүүгчид БААТАР цол өгьё би хувиасаа адуу 100 хонь 1000 шууд тууж аваачаад өгнө харин тэр Баатар хаяг утсаа тодорхой өгөөрөй
2019-07-24
зочин:
Хурц нарын маф бүлэглэлийг ялж шийтгэсэн шүүгчид БААТАР цол өгьё би хувиасаа адуу 100 хонь 1000 шууд тууж аваачаад өгнө харин тэр Баатар хаяг утсаа тодорхой өгөөрөй
2019-07-24
зочин:
Хурц нарын маф бүлэглэлийг ялж шийтгэсэн шүүгчид БААТАР цол өгьё би хувиасаа адуу 100 хонь 1000 шууд тууж аваачаад өгнө харин тэр Баатар хаяг утсаа тодорхой өгөөрөй
2019-07-24
зочин:
Хурц нарын маф бүлэглэлийг ялж шийтгэсэн шүүгчид БААТАР цол өгьё би хувиасаа адуу 100 хонь 1000 шууд тууж аваачаад өгнө харин тэр Баатар хаяг утсаа тодорхой өгөөрөй
2019-07-24
Шуухийг л харахаас
2019-07-24
Зочин:
энэ шиг илэрхий 21-р зууны яргалал болсон муухай хэрэг гэж байдаг юм уу. яргалагч хурц, эрдэнэбат нар дээр нэмээд нөгөө хүн хог элбэгдоржийг ч бас шүүх хэрэгтэй
2019-07-24
Зочин:
Хууль, хүчний байгууллагад олон жил болсон бузар булай үйлдэл Эрдэнэбат, Хурц нараар дуусгавар болох болтугай.
2019-07-24
Khuygaa:
Khurts Erdenebatad tultal yl ug ARD TUMEN ta narig diilenee!!!!