Дөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна
2019-07-24

Дүрслэх урлагийг дэмжигч ХААН Банкны төв байранд байрлах ХААН галерейд дөрвөн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 4-25-ныг дуустал олны хүртээл болж буй билээ. Дөрвөн өөр уран бүтээлчийн дотоод ертөнцийг дэлгэн харуулсан уг үзэсгэлэнгийн нэр “Дөрвөн хөх”. Дүрслэх урлагийн дээд сургуулийг нэгэн үед сурч төгссөн дөрвөн бүсгүй 10-аад жил бүтээл туурвиагүй явсан ч нэг л өдөр хамтарч үзэсгэлэн гаргахаар зориг шулууджээ. Ингэхдээ өөр өөрийн гэсэн өнгө аяс, арга барилыг илэрхийлэхүйц цоо шинэхэн уран бүтээлээ тайлагнаад буй юм.

 

 

МУЭХ-ны гишүүн зураач Б.Гэрэлцэцэгийн хувьд голчлон эмэгтэйчүүд болон цэцгүүдийг өнгөлөг, хийсвэр хэлбэрээр дүрсэлдэг төдийгүй үндэсний бэлгэдлүүдийг өргөнөөр ашигладаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд тэрбээр өөрийн арга барилыг эвдсэн цогц бүтээл дэлгэсэн нь “Миний нүд бусдын нүд” хэмээх инстоляци юм.

 

Зураач Н.Мөнхзаяа “Оддын сэрчигнээн” хэмээх бүтээлээ бага  насны дурсамж сэтгэгдлээс үүдэн зуржээ. Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн охин тэрээр урлагийн орчинд өссөн бөгөөд хөгжим сонсоход оддын дундуур аялж яваа мэт сэтгэгдэл төрдөг байсныг ийнхүү бүтээлдээ буулгасан аж.

 

Холимог техникийн таван өөр өнгийн бүтээл Б.Сарангоогийнх. “Харсан” нэртэй уг цуврал бүтээлдээ тэрээр таван махбодийг дүрсэлсэн ажээ. Харин уран бүтээлч Э.Урьханы хувьд үзэсгэлэнд хоёр төрлийн бүтээлээрээ оролцож буй. Нэг нь таазнаас шал хүртэл унжуулан байрлуулсан том хэмжээний эсгий урлалын бүтээл, нөгөө нь гар нэхмэл хивс юм. Эсгийн дээр “Үлэмжийн чанар”-ын таван бадгийг уйгаржин монгол бичгээр бичсэн нь тун донжтой харагдуулж байв.

 

Уран бүтээлч Б.Гэрэлцэцэг, Э.Урьхан, Н.Мөнхзаяа, Б.Сарангоо нарын хамтарсан “Дөрвөн хөх” үзэсгэлэнг өндөрлөхөөс нь өмнө  та бүхэн заавал зорьж ирж үзээрэй. Үзэсгэлэн ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч буй бөгөөд ажлын өдөр 10:00-19:00 цагт үзэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Nancy Young:
Yes it is very possible with them. I lost about 7.8 Bitcoin via a phishing website I clicked by mistake and that wiped all my money off. After several research and sleepless nights, I settled with the RecoveryCoinGroup at Gmail dot com and my Bitcoin was recovered without any form of trouble. And so I promised to let the world know about them.
2023-08-09
yrlag cydlagch raagiin batochir:
aviyas bileg chin hyceldee yamagt ynench amidarch ard mymen yndecniihee ih coeliig yran byteel byrdee teej yavaa caihan bycgyixhyydiin yran byteel hodolmoriig demjih cetgel sacag tor ylcad maani ochyyhen ch gecen horongo demjleg hairlah heregtei baina hyn torolhtonii tyyhend estciin estecm yrleg l ylc yndectniihee tyyhiig monholdog jamtai bilee caihan ohid ma nartaa amjilt hucie
2022-04-22
yrlag cydlagch raagiin batochir:
monhsaya carangoo yrihan gerelstesteg nariin dorvon caihan bycgyichyydiin syraacan syrag yran syrag noocon hehmel sereg neg ni nogoohoocoo erc oor arga baril dyy hooloitoi ovormost aviayc bilgiin ilerhiilel agyylcan caihan ysecgelen baigyylagdcaniig interneteec olj harlaa bycgyi hynii nenjin cetgel yran yhaan shingecen caihan byteel myyrvij yavaa ohiddoo bayar hyrgie yran biiree hataalgyi cetgel oyunaa tymen olondoo hurgej cyygaa ene caihan ohidooroo baharhahgyi yahab hogjmiin egshig eh ornii maani hocgyi ysecgelentbaigali hyn ardiin maani obormost morh amidraliig hyrst yhaan aviyac bilgeeree dyylcan ta nariin maani erch hych hycel bilegt amjilt hycie
2022-04-11
зочин:
яахаараа 4 байдаг юм.8 биз дээ...
2019-07-24
иргэн:
мундаг байнаа манай бусгуйчууд баяр хургье
2019-07-24