Х.Баттулга: УДШ-ийн шүүгчийн тоог Үндсэн хуулиар тогтоох нь эргэлзээ төрүүлж байна
2019-07-24

 

Тойргийн шүүх байгуулах саналыг Ерөнхийлөгч оруулж байгаа

 

10:30: цаг:

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Шүүх эрх мэдлийг хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав. 

 

Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгоно. Шүүхийн үндсэн тогтолцоо УДШ, анхан, дунд, давж заалдах шатнаас бүрдэнэ. Тойргийн маягаар  шүүхийг бүрдүүлнэ гэж Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тусгаж байгаа. 

 

Баянзүрхийн шүүх Говьсүмбэр аймгийн шүүхтэй адил болсон. 360 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг, 3000 хүнтэй говийн жижиг сум болчихоод байна. Гэтэл энэ бүхэнд адил тоотой шүүх байгуулах болоод байгаа. Тийм учраас аймаг нийслэл, сум дундын гэдэг үгийг аваад хаячихаар ШЕЗ уян хатан тогтолцоогоор шүүх байгуулах бололцоотой болж байгаа юм. Ерөнхийлөгч долоон байгууллагаас санал авсан. Тойргийн шүүх байгуулах санал давхацсан. 

 

Одоогийн шүүх шүүгч нартаа хариуцлага тооцохдоо хойрго байна. Монгол Улсын төрийн албан хаагчид өгдөг хамгийн өдөр цалин, төрийн хамгаалалтаар хангаж өгч байгаа. Гэтэл 17 шүүгч асуудалд холбогдоод байна. ШЕЗ шүүгч нартаа хариуцлага тооцохгүй байна. Тийм учраас шүүгчээс бүрддэггүй хариуцлага тооцдог зөвлөл байгуулах хэрэгтэй гэлээ. 

 

Бид эв эеийг эрхэмлэж, үндэсний эрх ашгийг дээдэлсэн зөвшилцөл, ойлголцолд хүрэх хэрэгтэй

 

 

10:10 цаг:

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Шүүх эрх мэдлийг хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийг нээж Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Сүүлийн 10 гаруй жилийн турш хэлэлцэж, олон нийтийн дунд шүүгдэж ирсэн Үндсэн хуулийн төслөө өөрчлөх цаг үеийн өмнө бид ирээд байна. Бид эв эеийг эрхэмлэж, үндэсний эрх ашгийг дээдэлсэн зөвшилцөл, ойлголцолд хүрэх хэрэгтэй. Эв нэгдлийн төлөө улс төр, нийгмийн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн төсөлдөө өөрчлөлт хийх гэж байна.

 

УДШ-ийн шүүгчийн тоог Үндсэн хуулиар тогтоох нь эргэлзээ төрүүлж байна. Хурдацтай өөрчлөгдөх болсон нийгэмд шүүхийн өөрчлөлтийг өөрсдийн хуулиар зохицуулах боломжтой. Шүүгчид тавих шаардлага, шалгуурыг Үндсэн хуулиар тогтоох боломжгүй. УИХ-аар хэлэлцэгдэж буй төсөлд УДШ-ийн шүүгчийг 12 жилээр томилж байхаар тусгасан. Шүүгчийг анхан, дунд, дээд шатны гэж ялгаварлан томилох нь хуулиараа хориотой. Мөн шүүх эрх мэдлийн хараат бус байдал алдагдана.

 

Иймд шүүхийн үндсэн тогтолцоог шүүхийн сахилгын хороог байгуулж, энэ хороо шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хариуцлага тооцох арга хэмжээ авах нь оновчтой болно гэж санал болгоод байна. Шүүхийн сахилга хариулцлагын асуудлыг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй. Шүүхийн хараат бус байдлыг суурь хуульд нь үлдээж, шүүгчид хариуцлага тооцохтой холбоотой үйл ажиллагааг нь Үндсэн хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээв.

 

Дараагаар нь нэр бүхий гишүүдийн, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл дэх шүүх засаглалын хараат бус байдлыг хангах заалт, АН-ын зөвлөлийн саналыг танилцуулах юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт улс төрийн нам, хууль, судлаач, иргэдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцож байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин