ОХУ: Дрон нисгэсэн Монголын иргэнийг саатуулжээ 
2019-07-24

Монгол улсын иргэн Улаан талбай дээр дрон хөөргөсөн хэргээр саатуулагдсан тухай “Москва” мэдээллийн агентлаг хууль сахиулах байгууллагаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 


“Долоодугаар сарын 18-ны өдөр Улаан талбай дээр дрон хөөргөн зөрчил гаргасан Монголын иргэн, өдгөө Дублинд амьдардаг 22 настай Хуягбаатар Баасандоржийг саатуулсан. Тухайн иргэний гаргасан зөрчилтэй холбоотойгоор ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 11.4 дэх хэсэг болох “Агаарын орон зайг ашиглах дүрмийг зөрчсөн” гэсэн заалтаар шийдвэр гаргуулахаар хэргийн материалыг Оросын тээврийн хяналтын газарт шилжүүлсэн” гэсэн мэдээллийг эх сурвалж “Москва” агентлагт өгчээ. 


Энэ дашрамд аялагч иргэддээ анхааруулахад, Оросын Тээврийн яамнаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тушаал гаргасан Москва хотод дрон, нисэх загвар болон бусад төрлийн нисэгчгүй нисэх төхөөрөмж хөөргөхийг хориглосон. 


Нэн шаардлагатай нөхцөлд зөвшөөрөл авах шаардлагатай байдаг тул аяллын үеэр зөвшөрөл аваагүй бол дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ХУУЧИРСАН МЭДЭЭ БАЙНА
2019-07-24