“Говь” ХК-ийн бохирын худагт 18 настай ажилтан нас баржээ
2019-07-24

 

“Говь” ХК-ийн бохирын худгийн сэнсэнд цохигдон 18 настай дадлагажих ажилтан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу дадлагажих ажилтан Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлага 2019.07.24-ний өдрийн 02:15 цагт онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан 02:19 цагт очиж, тус компанийн бохир ус дамжуулах станцын худгийн сэнс ажиллагаатай эсэхийг шалгах үед сэнсэнд цохигдон нас барсан байсан тул цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
bolgoomjtoi baihgui dadlaga hariuzsan hyn gej baihgui yu hairan zaluu hyyhed gaitai umaa
2019-07-24