Б.Энх-Амгалан: Дарханы түр замыг хайргалахад төсвөөс 6.5 тэрбум төгрөг баталсан
2019-07-24

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаа боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг наймдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.  Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.  

Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн замын зургийн ажил явагдаж байна. Нийтдээ туслан гүйцэтгэгчээр 8 компани ажиллаж байгаа. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 

 

Өнгөрсөн долоо хоногт Дархан, Налайхын автозамын ажилтай танилцсан. Улаанбаатар хотын ЗДТГ-аас хяналт тавьж байгаа. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа учраас энэ жилдээ ашиглалтад оруулна.

 

Дарханы автозамыг барихад таван компаин шалгарсан. Нэг, гурав, тавдугаар багцын ажил сайн явагдаж байгаа. Хоёр, дөрөвдүгээр багцын ажил хоцрогдолтой байгаа. Европын сэргээн босголтын гэрээ УИХ-аар батлагдсанаар ажил цаг хугацаандаа явна. 

 

Доной болоод Цагаандэглийн нисэх буудлын ажил удахгүй дуусч нээлтээ хийнэ. Говь-Алтай-Баянхонгорын зам сайн явагдаж байна. Энэ жилдээ 100 км замыг ашиглалтад оруулна. Завханы Загастайн давааны чиглэлийн зам явагдаж байна хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Дарханы түр замын ажил ямар явцтай  байна вэ?

 

-Дарханы түр замд улсын төсвөөс 6.5 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ замуудыг хайргалж байгаа. Энэ жил бороо хур ихтэй, зам харгуй эвдрэлтэй байна. Байгалийн хүчин зүйл нөлөөлж байна. Бороо хур ихтэй байгаа. Иймээс түр замаа хаагаад үндсэн замаараа явуулж байна. Гүйцэтгэгч компани хугацаанд нь ашиглалтад оруулна гэж байгаа.

 

-"Эрдэнэс тавантолгой"-н замын санхүүжилтийг хаанаас гаргах вэ?

 

-"Эрдэнэс тавантолгой" компанид 2019 оноос өмнө 600 тэрбум төгрөг байгаа гэсэн. Нүүрсийг урьдчилан борлуулах замаар мөнгө босгож болно. Одоогийн байдлаар дөрвөн компани нүүрс худалдаж авах санал тавьж байгаа. Энэ зам ашигтай учир санхүүжилтийн хувьд зогсохгүй байх. Тиймээс ажлыг наймдугаар сарын 15-наас ажлыг эхлүүлэхээр ярьж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Э:
Мөнгөний урсгалыг гадагшлуулж Хятад иргэдийг амьжиргааг дээшлүүлэх ажил маш олон жил явагдлаа. Оюун ухаан чинь эрүүл үү. Яагаад Монгол иргэнээ чадавхижуулахгүй, нэг ч гэсэн өрхийг дэмжих хүсэлгүй байна вэ
2020-03-21
ZOchin:
Enhamgalan chini iim muuhai hvn baisiimuu. Bi vnench bi l hiine bi mungu uguuh gedeg yumiig medehgvi geed baigaag i bilvv
2019-07-31
Tam tam:
Undsen zamaaraa yavuulaad hajuugaar n orgotgoj bolohoor haragdaj baina lee. Hunee baigal orchnoo boddog niigem baisan bol...Mongol dargiin uhaan mongol engineeriin uhaan biz dee bodvol
2019-07-27
Сонгуулиин мөнгөө хайж байна гэсэн дээ нүүрснии тээвэрлэлтииг гацаагаад аан -г дарамтлаад байгаа биздээ
2019-07-25
зочин:
Угаасаа Сүр данзан ирээд тууз хайчилаад явангуут араас нь нөгөө сүртэй жагсаасан байсан техникүүд нь дагаад яваад өгсөн шүү дээ ингэж л ажил хийдэг болчихоод байгаа юм. Нөгөө сүр данзан нь мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу
2019-07-25
тоодон тугжил их пээдгэр гарч....энэ зам мэдэх уу
2019-07-25
Их л муу явж байгаа ажил, хэдэн мянган мод бут тасдаж, тайрч байж хийгдэж байгаа нэртэй ажил байна лээ ямар олон иргэдийн машин эвдэрч байгааг эд мэдэх болов уу
2019-07-24
зочин:
түр зам хийх гээд байна уу аль эсвэл үндсэн замаа засварлах гээд байна уу. үндсэн замын ажил нь түр замаасаа түрүүлж дуусах вий дэ. түр замын ажил хийж байгаа компаниудын ямар хүчин чадалтайг зарим нэг дарга мэдсээр байж хийлгэж л байдаг. энэний цаана хэн нэгний ямар ашиг сонирхол байгаа болдоо. Эрхэм сайдад нөгөө төлгөн дарга нь юу ч гэж худлаа залаа бол үүнийг судлах л хэрэгтэй. уг нь өдийд түр зам бүхэлдээ бэлэн болсон замын хөдөлгөөнд ямарч асуудал гармааргүй л хугацаа өнгөрсөн дө. түр зам хийгдсээр л... бид хууртсаар л...
2019-07-24
Darhanii zam:
Darkhanii 200 km zam huulaad haychihsan biz Yadaj 100 kb eer ni hesegledeg baimaar
2019-07-24
zochin:
vnen mungu ugaah arga oloh yum daa darhan hvrtel tawih zam arai l dendvv bna irgediin umch hurungu ewderch gvitsej bna daa.
2019-07-24
Nam bus irgen:
Yaag unen. Zamin ajil ehelj tuuz haichilj sur danzan tsarailtsgaasni neleen hoino ter zamaar yavsan neg hoyorhon "grader" l hurs huulj baisan. Ta narin tsagaan beeliitei tuuz haichilj still-ddeg mood chini yavuurgui bolson shuu.
2019-07-24
зочин:
Үхсэн баасны чинь 6,5 тэрбум төгрөг вэ Дарханы замыг хаагаад сар гаруй боллоо хийсэн ажил байхгүй хайрга гэж ву вэ үзүүртэй том том чулуу тэр нь чулуун дэржигнүүр тэгээд бас хүмүүсийн автомашины дугуйг маш их хагалж байна. Хамгийн гол нь зам хаагаад хийсэн ажил байхгүйд гол асуудал байна. Сайд ухаантай юм бол тэр Сүр данзангаа дагуулаад Дарханд ирээд ажил яаж явагдаж байгааг хайрга гээд байгаа үзүүртэй том том чулуунуудаа хараач. Хэзээ зам хаасан тэрнээс хойш ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа мөн хийсэн ажлыг нь шалгаад наад ажил хийхгүй байгаа компаниуддаа хариуцлага тооцооч
2019-07-24
зочин:
Угаасаа Сүр данзан ирээд тууз хайчилаад явангуут араас нь нөгөө сүртэй жагсаасан байсан техникүүд нь дагаад яваад өгсөн шүү дээ ингэж л ажил хийдэг болчихоод байгаа юм. Нөгөө сүр данзан нь мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу
Nam bus irgen:
Yaag unen. Zamin ajil ehelj tuuz haichilj sur danzan tsarailtsgaasni neleen hoino ter zamaar yavsan neg hoyorhon "grader" l hurs huulj baisan. Ta narin tsagaan beeliitei tuuz haichilj still-ddeg mood chini yavuurgui bolson shuu.
Царай муутай юм:
Төрийн хүний царайгүй Багын дарга л баймаар
2019-07-24
Их л муу явж байгаа ажил, хэдэн мянган мод бут тасдаж, тайрч байж хийгдэж байгаа нэртэй ажил байна лээ ямар олон иргэдийн машин эвдэрч байгааг эд мэдэх болов уу