Хабаровск: Зусланд хүүхдүүд амиа алдсантай холбоотойгоор гашуудал зарлалаа 
2019-07-24


ОХУ-ын Хабаровск хязгаарын Холдоми амралтын газар дахь майхант хотхонд гал түймэр гарсны улмаас дөрвөн хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан байна. 


Үүнтэй холбоотойгоор Хабаровскийн хязгаарт гурав хоногийн гашуудал зарлажээ. 


Вести агентлагийн мэдээлснээр, дзаваа гаригт гал гарсны улмаас майхант зуслан бүхэлдээ шатсан байна. Гал түймрийн үеэр нэг охин амиа алдсан бол гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсний дараа нас баржээ.

Холдоми амралтын газрын нутаг дэвсгэр дээрх энэхүү махайнт зусланд 7-15 насны 189 хүүхэд тухайн үед амарч байсан гэнэ.  Галын улмаас насанд хүрсэн таван хүн, долоон хүүхэд гэмтэл бэртэл авсан аж. Хабаровск хязгаарын Онцгой байдлын албаны мэдээлснээр зуслангийн нутаг дэвсгэр дээр нийт 26 майхан байсны 20 нь бүрэн шатаж, гал 240 кв.метр талбайг хамарсан байна. Болсон явдалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэжээ. 


Эх сурвалжийн дамжуулснаар, галын үеэр амиа алдсан охин мягмар гаригт 11 нас хүрэх байсан гэнэ. Хэргийн дараа шалгалт хийхэд майхант зуслан хувийн эзэмшлийнх байсны дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Гүн эмгэнэл илэрхийлье
2019-07-24