Гадны тагнуул, түүнтэй хамтарсан монголчуудад 13 жилийн ял оноов
2019-07-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг.

 

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийттэй харилцах зэрэг/ үйл ажиллагаа явуулдаг.

 

Энэ хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан.

 

Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, гадаадын иргэн “В”-г Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл /Тагнуул хийх/, Монгол Улсын иргэн “А”, “М” нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн нууц задруулах/, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг удирдлага болгон шүүх хурлыг завсарлуулсан.

 

Дээрх этгээдүүдэд холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил 3 сарын хорих ял,  Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн Тайлбар хэсэгт  “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд хэрэв гадаадын тусгай албанаас манай улсын иргэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн Та энэ талаар Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой.

 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
irgen:
golzuu toriin alban hagchidiig, ulsiin nuuziig tagnaj mongol orniig ezelj avah sanaa olon uls orond baigaadaa odoo ayultai bolson zagt, archaagui umnuud mongo haraad eh ornoo ali hediin hudaldchihsan baihaa daa
2019-07-25
saran:
Эх орноо худалдсан, урвагч нохойд ийм хөнгөхөн шийтгэл байдаг юм уу
2019-07-25
үхэр:
Монголоос юу тагнуулдахав дээ. Лиценз энтрийн л наймаа биз.
2019-07-25
mngl:
manaikh shig il zadgai ulsad bas tagnaad baih yum bna aa ain
2019-07-24
манай гитад:
Тийм шүү, Нямкаг л хар л даа, яагаач үгүй сайд хийгээд л сүйтгж үймүүлээд л явж л байна
2019-07-24
neriin yug ni nuugaad baidag um malnuudaa. harin ch jigshuuleh gej ner ustai gargah heregtei sdhe. shit
2019-07-24
АМГАЛАН МӨНХЖАРАН НАРЫН МОНГОЛЧУУД ЯЛ АВЛАА , ГЭХДЭЭ НЭГ ЮМ ГАЙХААД БАЙХ ЮМ ДАНДАА ТАЙВАНЧУУДТАЙ ХАМТАРСАН МОНГОЛЧУУД ЯЛ АВААД БАЙДАГ НЬ...ХЯТАДУУД МАНАЙ ТАГНУУЛЫНХНЫГ БАЗААД БАЙНА УУ ДАА ГЭХ БОДОЛ
2019-07-24
манай гитад:
Тийм шүү, Нямкаг л хар л даа, яагаач үгүй сайд хийгээд л сүйтгж үймүүлээд л явж л байна
Чингис хаан:
Урвагчдын толгойг ав
2019-07-24
Эх орноосоо урвагчдыг цаазалбал таарна
2019-07-24
irgen:
shivshigiin eh ornoo hudaldaj idsen zaashlaad sonooh ayuld hyrgej baigaa malnuudiin zaraig haruulah heregtei shdee
2019-07-24
irgen:
odoo tagnuuluud mash ih irgediig ni ashigladag bolson yalanguya toriin ajiltanguud teneg bol estoi ulsaa suiryylne shdee, ukrainiig har bygd il tod gadnii garaar orj odoo yahach medehee baisan. noztoi hergtei ulsuudiig yaltai ulsuudiig orshoold hamruulj bolohgui gedgiig bas anhaarah heregtei, orshoold hamrah bolomjtoi hongon heregtengyydiig l orshoohgui manaih dendyy havtgairuulj orshoold oruuldagaa zogsooh estoi...
2019-07-24