ОХУ: Нисэх буудалд төлбөртэй тамхины цэг байгуулах санал гаргажээ 
2019-07-24

Оросын Төрийн думын гишүүд нисэх буудлууд дээр тамхины өрөөг дахин бий болгох тухай хуулийн төсөлд нэмэлт оруулж, эдгээр өрөөнүүдээр төлбөртэй үйлчлүүлэх журам нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар ТАСС мэдээллээ. 


Төлбөрийн талаар хараахан тогтоогүй байгаа ч тамхины өрөөгөөр үйлчлүүлэх хүмүүс 50-100 рублийн төлбөр төлөх нь зүйтэй гэж гишүүд үзэж байгаа юм байна. 

 

Энд дуулгахад Төрийн дум намрын чуулганаараа нисэх буудлуудын тусгайлан гаргасан хэсгүүдэд тамхи татах боломжийг эргүүлэн олгох хуулийн төслийг хоёр дахь болон гурав дахь хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байгаа юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг энэ сарын 16-нд болсон бөгөөд энэ хуулийн төсөлд “агааржуулалтын системээр тоноглогдсон, нисэх онгоцны буудлууд дахь, урьдчилсан үзлэгээр орсны дараах иргэд байрлах бүсд болон транзит нислэг хүлээж буй иргэдэд зориулсан бүсд тусгай өрөө тасалгаанп тамхи татахыг зөвшөөрөх” талаар тусгажээ. 


Одоогоор “Иргэдийн эрүүл мэндийг тамхины утааны нөлөөлөл, тамхины хэрэглээний хор уршгаас хамгаалах” тухай хуулийн дагуу нисэх буудлын нутаг дэвсгэр болон дотор талд тамхи татахыг хориглодог юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
S:
UGAASAA HAR TAMHI BUYE UNELELT EDNUUSIIG TATVARTAI BOLGOH HEREGTEI
2019-07-24