Туркмений Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевд баяр хүргэжээ 
2019-07-24

 

Туркмений Ерөнхийлөгч Бердымухамедов лхагва гаригт Узбекийн Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтай утсаар ярьж 62 насны төрсөн өдөрт нь баяр хүргэхийн дээр Узбекистаны ард түмэнд хөгжин цэцэглэхийг ерөөсөн хэмээн Узбекийн төрийн тэргүүний хэвлэл алба мэдээллээ. 


“Долоодугаар сарын 24-нд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамдов нар утсаар ярьсан. Ярианы эхэнд Гурбангулы Бердымухамедов манай орны төрийн тэргүүнд төрсөн өдрийн мэндчилгээ хүргэхийн дээр Узбекистаны олон үндэстний ард түмэнд сайн сайхан, хөгжин цэцэглэхийг ерөөсөн” хэмээн хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлжээ. 


Түүнчлэн хоёр орны ерөнхийлөгч хоёр талт болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Мирзиёев Туркменд наймдугаар сарын эхээр болох Каспийн эдийн засгийн анхдугаар форумыг амжилттай зохион байгуулахыг ерөөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
6:
ярваа бичдэг лүд вэ
2019-07-24
Te1 medee ve
2019-07-24