Говьшанхийн ДАНШИГТ түрүүлсэн бөхийг 10 саяар байлна
2019-07-25

Өмнийн говийнхон энэ жил ГОВЬШАНХ даншиг наадмаа хийнэ. 1999 онд буюу одоогоос 20 жилийн ѳмнѳ говь шанхын хурдыг сэргээхээр Говь шанх наадмыг хурдан морины ѳлгий нутаг Цогтцэций сумын Цагаан Овоо хайрханы ар дээр Цагаан товог хэмээх газар зохион байгуулж байсан аж.

 

 

Жилээс жилд цар хүрээгээ ѳргѳжүүлсээр улсын хэмжээний том даншиг наадам болтлоо ѳргѳжиж дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд ѳдгѳѳ 6 дахь наадамтайгаа золгож байна. Мөн 20 жилийн ойг тохиолдуулан"Ажнай" корпораци "Хийморь" киног бүтээлгэж үзэгч олондоо хүргэжээ.

 

Тэгвэл өнөө жилийн даншиг наадмаа илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд  хурдан морьдийн бай, бөхийн барилдааны шагналыг ч жинтэйхэн нэмэгдүүлжээ.  Говь шанхын даншигт түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр байлахаар шагналын санг тогтжээ. Говийн бүсийн хурдан морьдийн шандсыг шалгах энэхүү наадам 2019 оны долоодугаар сарын 26-28 нд Өмнөговь аймгийн төв Даланзагад хотноо болох юм.

 

З.Батхуяг

Shuud.mn
Сонин хачин
BAGA BN .30 SAY BOLGO
2019-07-25