Шүүхийн шийдвэртэй холбоотой журам батлагдлаа
2012-01-18

Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа цагдан хорих байранд мөрдөгдөх, цагдан хорих байранд гарч буй хүний эрхийг зөрчсөн илэрлүүдийг арилгах, таслан зогсоох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих журам заалтыг нэг мөр мөрдүүлэх, цагдан хорих байранд нэвтэрч буй эрх бүхий албан тушаалтан нарын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн прокурор Б.Эрхэмбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Д.Эрдэнэбат нар хамтран “Цагдан хорих байранд нэвтэрч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтантай уулзах журам”-ыг баталж 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллаж эхэллээ.
Энэхүү журмаар цагдан хорих байранд нэвтрэх, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтантай уулзах үед хангах нөхцөл байдал, хориглох зүйлүүд, журам зөчсөн үед авах арга хэмжээ зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулж өгсөн байна.
Журам болон хуулинд заасан зөрчил гаргасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд авах арга хэмжээг Шийдвэр гүйцэтгэх албаны дарга хуульд заасан үндэслэлээр авах ба журамд заасан зөрчил гаргасан эрх бүхий албан тушаалтны гаргасан зөрчилд тэмдэглэл хөтөлж эрх олгосон байгууллагад сахилгын арга хэмжээ авахулахаар шилжүүлэх, зөрчлийн ноцтой гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл дээд шатны байгууллагад шалгуулахаар шууд шилжүүлэхээр зохицуулсан байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Shuud.mn
Сонин хачин
Mongold neg l xuuli murdugduj bga yumsan xuuli batalchix yum bnaldoo he he he
2012-01-19
ИРГЭН:
АЛЬ ДУРТАЙ ГАЗАР БАЙГУУЛЛАГУУД НЬ ХУУЛИАС ИЛҮҮ ГАРСАН ДҮРЭМ ЖУРАМ ГАРГАЖ ЭНГИЙН ИРГЭДЭЭ ХУУЛЬ ШҮҮХЭЭР ДАЛАЙЛГАН ЭРХИЙГ НЬ ЗӨРЧИЖ ХҮНД СУРТАЛ ГАРГАЖ ЧИРЭГДҮҮЛЖ БАЙДАГ БОЛЖЭЭ, АЖИЛГҮЙ АМАРЧ БАЙГАА ҮЕДЭЭ ХОРИГДОЖ БАЙГАА ХАМААТАН САДНАА НЭГ ЭРГЭЛЖ УУЛЗАЯ ГЭХЭЭР БҮТЭН САЙНД ОРУУЛАХГҮЙ ГЭЭД Л ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ
2012-01-18