Хорооллын дундах замд үүсдэг маргааныг ингэж шийдвэрлэв
2019-07-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван цэг, Баянзүрх дүүрэг орчимд хоёр цэгийн нийт таван авто замыг нэг чигийн урсгалтай болгох ажлыг өнөөдрөөс буюу  долдугаар сарын 25-наас эхлүүлж байна.

 

Тухайлбал Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо. Энэ зам дээрээс Тээврийн цагаагийн албаныхан мэдээлэл өгөв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Энэхүү замаас гадна өөр дөрвөн зам нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. Эл таван чиглэл дээр замын хөдөлгөөний ачаалал ихтэй бөгөөд бүгд орон сууцны хорооллын дундах зам. Гэтэл хоёр талаасаа тулдаг тул жолооч нар хоорондоо маргалдах улмаар дуут дохиогоо хангинуулах асуудал үүсдэг. Үүнээс улбаалан дуут дохио дугаргаж хүүхэд сэрээлээ, шөнө орой унтуулахгүй байна гэдэг гомдол иргэдээс маш их ирдэг. Иймд хорооллын дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж иргэдийн гомдол маргааныг шийдвэрлэж байгаа юм. Наймдугаар сарын 10-ныг хүртэл хөдөлгөөний эрчим ачаалал байгатай үед иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг түлхүү гүйцэтгэж ажиллана. Арга хэмжээ авч торгохгүй. Иргэдэд мэдээлэл өгч ажиллана” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн Чингэлтэй дүүргийн 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин Баянзүрх дүүргийн 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж, Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх замыг тус тус нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

                           Баянзүрх дүүрэг, 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх 

 

 

                           Баянзүрх дүүрэг, 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

 

 

Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замууд
 

   

Чингэлтэй дүүрэг, 2-р хороо буюу Голомт банк, “Компьютер ланд” төв орчмын зарим замууд

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bux xoroololudig iim bolgomoor bn gants iim shiidvereer oligtoi yvaxguee
2019-07-25
Yag zuv estoi aimshgiin bdag xeddugeer zuund amdraad bgagaa oilgodogui ern bol orood ch demii iim zamuud mash ix bgaa bugdiig n ijil tsegtsleechee
2019-07-25
иргэн:
Сайн зөв шийдвэр байна. Гадаадын соёлтой орнуудад хороолол, байрны дундуурх замууд голдуу нэг урсгалтай байдаг тул түгжирдэггүй. БЗД-ийн 15-р хороо, 4 -р буюу Бөхийн өргөөний зүүн талын байрны урд замыг нэг урсгалтай болгох хэрэгтэй. Оршин суугчид олон жил хүссэн, жишээ нь эндээс НИХ-н төлөөлөгч болсон н.Ч.Гантулга амлалт өгчихөөд юу ч биелүүлэхгүй байна.
2019-07-25
Zov shuuu
2019-07-25