Цоохор ирвэсийн хатаасан арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ
2019-07-25

 

Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 52 настай эрэгтэй Э, 50 настай эрэгтэй Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн хатаасан арьс 1 ширхэгийг авч явж байсныг илрүүлжээ.

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т

 

Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Suvd:
Сайн байна. Маш зөв, Хамгийн гол нь Маш олон ирвэс амьдрах аргагүй болгосон УИХ гишүүн Чойжилсүрэнд бас 2.8 жил хорих ял өгөх хэрэгтэй. 2 ирвэс харангатаж үхсэн фб дээр зурагтайгаа гарсан
2019-07-26
Bolioch de hulgaichuudaa.mglchuud shg jargasan uls haa bn .odoo jaahan hiij buteej hooloo idej amidartsgaayl da .
2019-07-26
TAHI BAISANIG NI YAG INGEED DUUSGASAN,TEGEED AZAAR BARUUNIHAN 1 YUM AVARSAN SHUUDEE
2019-07-25
Odoo.bolildoo.araichdeee.Hedhen.baigaa.Edniigee.ur.huuhduuddee. uyldeeldee
2019-07-25
L:
YAANADA YAANA AJIL HIIJ MEDEHGUI ZA TEGEED 1 BUU BARIULCHIHVAL UNGURLUUL GESEN DEE MONGOL HUN GEJ ARGGUI L SETGETSIIN SAAJILTTAI NI UNEN YUMAA
2019-07-25
Зочин:
Энэ муусайн ашиг хонжоо хаагчид хангайн амьтдыг дуусгалаа
2019-07-25