Өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний шинжилгээ хийнэ
2019-07-26

Дэлхийн хепатитын өдөр энэ сарын 28-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан энэ сарын 26 буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд 11.00-16.00 цагт эрүүл мэндийн байгууллагуудын өдөрлөг болно.

 

 

Энэ үеэр элэгний В, С вирусын шинжилгээ оношлогоо, элэгний хатуурлын зэргийг тогтоох үзлэг хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Хэний мөнгө угуулт юм бол?
2019-07-26