Д.Сумъяабазар: Байгалийн баялагтай холбоотой зохицуулалт манай хөгжлийн замд тохирсон заалт
2019-07-26

 

З.Энхболд: Баялгийг төрийн өмч гэж үзээд хувьчилдгийг зогсооно

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хүрээнд байгалийн баялаг, эдийн засгийн асуудлаар хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээлээ. Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулав. Ингээд нэр бүхий 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг холбогдох хүмүүс танилцууллаа. ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн төслийг танилцуулахдаа “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, ай сав төрийн өмч гэдгийг нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа үндэсний аюулгүй байдал, тэгш байдлыг хангана.

 

Оюутолгойн гэрээг хийчихээд алдагдалд орно гэж бодоогүй. Цаашид УИХ Оюутолгой шиг баялгийг төрийн өмч мөн гэж үзээд гэрээ хийх эрхгүй болж байгаа юм. Тавантолгойн коксжих нүүрсний ордыг төрийн өмч мөн гэж үзээд 100 жилээр өгчихөө шахсан. Байшин, барилга шиг баялгийг төрийн өмч гэж үзээд хувьчилдгийг зогсооно. Нэг хэсэг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг зогсоож, хөгжлийг зогсоолоо гэж үзэх байх. Нэг хэсэг нь дэмжих байх. Гэхдээ илүү сайн суралцах ёстой. Тийм учраас байгалийн баялаг төрийн өмч гэдгийг нийтийн өмч гэж байна. Иргэдэд өмчлүүлснээс бусад газрыг төрийн өмчид хамааруулж байгаа.

 

Мөн Төв банктай холбоотой өөрчлөлтийг хийхдээ Ерөнхийлөгч долоон байгууллагаас санал авсан. Монголбанкны ирүүлсэн саналаас авсан. Монгол Улсын төв банк хараат бус байх бөгөөд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангана гэдгийг дэмжиж оруулж ирж байгаа. Монголбанк Үндсэн хуульд байх онцгой институци мөн гэлээ. Дараагаар нь АН-ын саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг  ерөнхийд нь дэмжиж байгаа юм.  Тиймээс ч байгалийн баялгийг төрийн өмч гэснийг нийтийн өмч гэсэн Ерөнхийлөгчийн саналыг АН дэмжиж байгааг гишүүн З.Нарантуяа онцлоод “Төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг хуулиар тогтооно. Баялгийг эдийн засгийн аюулгүй байдал, иргэн бүрт шударга хүртээх зарчмаар Баялгийн сан байгуулна” гэсэн заалт нэмэх саналтай байгааг хэллээ.

 

Үндсэн хууль дахь байгалийн баялагтай холбоотой заалт гацаа үүсгээгүй 

 

УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Тэрбээр "байгалийн баялгийг ашиглахдаа төрөөс тэгш байдал, шударга ёсыг хангана. Эдийн засгийн өгөөжийг хангах замаар иргэдэд байгалийн баялгийн өгөөжийг шударгаар хүртээнэ. Байгалийн баялаг нэг салбараас хэт хамааралгүй байна" хэмээн онцлов. Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: 

 

-Байгалийн баялагтай холбоотой заалттай дээр саналаа хэлье. УУХҮЯ-нд энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Байгалийн баялгийг үр ашигтай ашиглаж, хойч үеийнхээ сайн сайханд зориулах цогц зүйл юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа оноо бий. Энэ салбарт тулгамдаж байгаа, сайжруулах асуудал бий. Үүнийг Үндсэн хуульд зохицуулах гэж оролдох нь байгалийн баялагтай холбоотой Үндсэн хуулийн хямрал руу орох вий. Үндсэн хуульд дахь 6:2 дахь заалт сайн зохицуулалт. Монгол Улсын хөгжлийн замд тохирсон заалт мөнөөс мөн. Байгалийн баялаг, уул уурхайг зохицуулах нь хэнтэй ч хуваалцахгүй зохицуулалттай орон байдаг. Уул уурхайн салбарт өргөн хүрээнд ажил хийж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалт ямар ч хүндрэл гаргаагүй. Уул уурхайгаас олсон орлогыг улсын хөгжилд зүйлд зарцуулж, хөгжилдөө зарцуулж байгаа. Баялгийн сангийн хууль бол ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт. Баялгийн сангийн хуулиа оруулснаар улс орны хөгжлийг түргэтгэнэ. Уул уурхайн компаниудын оролцооог олон улсын болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан шат дараатай оролцоод явах боломжтой.  Орон нутагт тодорхой татвар өгөхөөр уул уурхайн салбар гацаанд орно хэмээв.

 

Ийнхүү төслийн танилцуулга өндөрлөж, түр завсарлалаа. Дараагаар нь асуулт хариулт үргэлжлэх юм. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
haha:
Gucdag ac ve! Ene bid 2 yu oilgodgiim.
2019-07-30
Gyalbaa:
Энэ одоо юугаа мэдэх вэ хоосон толгой, шил зүүхээр ухаанттай харагддаг гэж бодсон юм байхдаа.
2019-07-27
tarhi:
sumya ooriin tarhi alga baina henii zaavraar ajildag um bol
2019-07-26
Yum Unsh !!!:
Sumya Nom sain unshaa !
2019-07-26
Mөнх:
Салан баавгайн үлгэрийг санаж, асуудлаа шийдээрэй дээ.
2019-07-26