Албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн АВРАГЧ ард түмнээс тусламж хүслээ
2019-07-26

Өнгөрсөн 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтаахаар үүрэг авсан онцгой байдлын гал сөнөөгч, ахлах ахлагч Үнэнбат ажил үүргээ гүйцэтгэж байхдаа түлэгджээ. Түүний нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар нь түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа талаар эхнэр А.Мөнгөнцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Гал сөнөөгч, аврагч Үнэнбат нь онцгой байдлын албанд 19 жил ажиллаж буй бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг юм байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Онцгой байдлын албан хаагчдад эрүүл мэндийн, эрсдэлийн, амь насны даатгал байдаггүйг Мөнгөнцэцэг ярьж байна. Тиймээс тэрбээр нөхрийн эмчилгээнд дэмжлэг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан аж. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэд, Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд Ө.Энхтүвшинд, Ө.Энхтүвшинд холбогдох албаныханд шилжүүлсэн хэмээн долоодугаар сарын нэгнээс хойш “судалсаар” байгаа гэнэ.

 

Ахлах ахлагч Үнэнбат одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон байна. Гэвч хоёр гар нь ямар ч ажиллагаагүй байгааг эхнэр нь хэллээ. Тиймээс нөхрөө эмчлүүлэхээр АНУ, Япон, БНХАУ, БНСУ-ын эмнэлгүүдэд хандсан байна. БНСУ-ын эмнэлэг Үнэнбатыг эмчлэх боломжтой гэсэн хариу өгч, энэ сарын 30-нд солонгос эмч нар өөрсдөө ирж, авч явахаар ярилцсан байна. Харин түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд 200-250 сая төгрөг шаардлагатай аж. Тиймээс ард түмэнд хандан, тусламж үзүүлэхийг хүсч байна.

 

 

Онцгой байдлын албанд 5000 албан хаагч ажилладаг. Тэдэнд эрүүл мэндийн эрсдэлийн даатгал гэж байдаггүй аж. Харин амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн 30 сая төгрөгийн тэтгэмж олгодог хууль дүрмийн зохицуулалттай юм байна.

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
edgereh bhaa
2019-07-26
edgereh bhaa
2019-07-26
edgereh bhaa
2019-07-26
irgen:
ene odoo yu veeeee !!! gal hamgaalagchiin huvzas hezeech nelontoi huvzas baij bolohgui shdee, naad jinheen galaas hamgaalah huvzas , hamgaalah tohooromj geh met um deer ni anhaaraachee, ulaan bieer ni l galruu oruulchih um dendyy umaa …..hichneen ih hamgaalagch nar hohirch baina, uls emchilgeenii zardal umiig ni toldog baih heregtei shdee
2019-07-26
irgen:
ene odoo yu veeeee !!! gal hamgaalagchiin huvzas hezeech nelontoi huvzas baij bolohgui shdee, naad jinheen galaas hamgaalah huvzas , hamgaalah tohooromj geh met um deer ni anhaaraachee, ulaan bieer ni l galruu oruulchih um dendyy umaa …..hichneen ih hamgaalagch nar hohirch baina, uls emchilgeenii zardal umiig ni toldog baih heregtei shdee
2019-07-26
jo:
uls emchilgeenii zardliig buren hariutsah yuostoi
2019-07-26
Даатгал яагаад байдагүй юм бол арай чдээ
2019-07-26
зочин:
МИГ даатгалаас нөхөн төлбөрөө аваачээ Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдагшдээ
2019-07-26
зочин:
Гэнэтийн ослын даатгал МИГ Даатгал дээр байдагшд Тэднийхаас нөхөн төлбөр авдагшдээ
2019-07-26