ФОТО: Элэгний шинжилгээний урт дараалал
2019-07-26

Эрүүл мэндийн байгууллагуудын "Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая" нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Энэ сарын 28-нд тохиох Дэлхийн хепатитын өдрийг угтан зохион байгуулж буй энэ өдөрлөг элэгний шинжилгээ, үзлэг зонхилж буй юм. Иргэд элэгний В, С вирусын шинжилгээг өгч, элэгний хатуурлын зэргийг тогтоох үзлэг хийлгэж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Манай улсад 2014 оны судалгаагаар элэгний вирустай 400 мянган хүн байсан. Тэдний 150 мянга нь элэгний С вирусын архаг халдвартай бол 250 мянга нь В вирусын халдвартай байжээ. Харин Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зөвхөн Улаанбаатар хотод 2018 оны үзүүлэлтээр элэгний С вирусын архаг халдвартай хүний тоо 56 хувиар буурчээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Haltvardaad baahan B,C virus. DOX bolon Tembuug ard irgeded unegui taraanaa. yanaa. EM-iin gaj system hun ardiig yaduug dalimduulj evchniig taraah ajil hiih yum, yaduuchuud ny unegui geheer uhehees butsahgui
2019-08-26
ЭМСайд нь боловсролгүй хүн болохоор тийм байгаа юм
2019-07-29